Н.НОМТОЙБАЯР ӨМГӨӨЛӨГЧӨӨ СОЛИХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ТУЛ ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛЛАА



УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд өнөөдөр боллоо. Түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 зүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "… мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" гэх үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөн тэрбээр УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн байсан бөгөөд сурталчилгаагаа эхлэхийн өмнө саатуулагдсан нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэж өмгөөлөгчийнх нь зүгээс тайлбарлаж байв.

Шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нар нь өмгөөлөгч Х.Базаррагчаагаас татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг ирэх долдугаар сарын 2-ны өдрийн 10:00 цагт дахин товлосон байна. Сануулахад, шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт гурван удаа хойшлуулсан байгаа бөгөөд Н.Номтойбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=