АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С.ЭРДЭНЭ НАМЫН ДАРГААСАА ОГЦОРЛОО


Ардчилсан намаас  УИХ-ын сонгуулийн үр дүнтэй холбогдуулан тус намын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрээр энэ үеэрээ намын даргын ажлаа  АН-ын дэд дарга, өчигдөрхөн УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй Ц.Туваанд түр өгч байгаагаа мэдэгдэж, мөн АН-ын гишүүд дэмжигнчдээсээ уучлал гуйлаа.   

“Энэ удаагийн сонгуулийн дүнгээс харахад Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Сонгуулийн төлөөллийн зарчим хангагдахгүй байна. Нөгөөтэйгүүр ардчилсан хүчний намууд нэгдэж байж үр дүнд хүрэхээс биш тархай бутархай байвал бидний хүсээгүй дүн гарна гэдгийг харуулсан сонгууль боллоо. Сонгуульд толгойлж оролцсон хүний хувьд надад алдаа оноотой шийдвэрүүд байсныг хүлээн зөвшөөрнө. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөж ажиллаж чадаагүй нь сонгуулийн боломжийг алдсаных. Ардчилсан намын даргын хувьд нийт ард түмнээсээ уучлалт гуйж байна. Өнөөдөр биднийг дэмжээгүй ч цаашид сонгогчдынхоо итгэлийг хүлээсэн хүчин нам болно гэдгийг илэрхийлж байна. Хэрэв ардчилсан хүчний намууд нэгдэж сонгуульд оролцсон бол 55 хувийн санал авах боломж байлаа. 30 жил энэ намын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Намын үндсэн дүрмийн хүрээнд даргын түр эрх, тамгыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон Туваанд шилжүүлж байна” гэж АН-ын дарга С.Эрдэнэ ярилаа.

Тус намын зүгээс энэ удаагийн сонгуулийн дүнг хоёр хувилбараар харж байсны нэг нь мөрийн хөтөлбөр байжээ. Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан бол цар тахлын үед эдийн засгийн хямралыг даван туулах мөрийн хөтөлбөр, дээр нь иргэн өрх рүү чиглэсэн мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байжээ. Хоёрдугаарт, эвслийн Засгийн газар байгуулагдах болов уу гэж харж байсан аж. Гэвч УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсэн тул дүрмийн дагуу намын дарга С.Эрдэнэ ажлаа ийнхүү хүлээлгэн өгөхөөр болжээ. Түүний оронд томилогдох намын даргын сунгаа 90 хоногийн хугацаанд үргэлжлэх юм байна.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=