АНУ-ААС ИРСЭН ИРГЭНЭЭС КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ


Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2458  иргэн ажиглалтад байгаа бол ажиглалтаас 22 хүн гарчээ. АНУ-аас өчигдөр  тусгай үүргийн нислэгээр 262 зорчигч ирснээс нэг хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д, хоёр зорчигчийг Цэргийн төв эмнэлэгт тус тус тусгаарлажээ. Үлдсэн зорчигчдыг тусгаарлах байруудад хуваарилсан байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Өчигдөр ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторид нийт 333 сорьцод шинжилгээ хийснээс нэг сэжигтэй тохиолдол батлагдлаа. АНУ-аас өчигдөр эх орондоо ирсэн 255 зорчигчоос 65 настай эмэгтэйд хийсэн шинжилгээний хариу эерэг гарлаа. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд 47 хүн, хүндэвтэр зургаан хүн байна. Өнөө өглөө Москва-УБ чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 115 тохиолдлоос сэжигтэй гурван тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлалаа. Халдварын тохиолдол илэрсэн 65 настай зорчигч гэр бүлийн хүний хамт ирсэн. Тухайн эмэгтэйн нөхөр нь нүдний хагалгаанд орсон. Гэр бүлийн хүнд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд хамт тусгаарлаж байна. Москва-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээг өнөөдөртөө багтан авна. АНУ-аас ирсэн зорчигчдын шинжилгээг дахин нарийвчлан хийж байна.

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.