Н.НОМТОЙБАЯРЫГ ШҮҮХ ХУРАЛ МАРГААШ БОЛНО


УИХ-ын гишүүн асан, УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Н.Номтойбаярт өнгөрсөн сарын 28-ны шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр  цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан юм. Тодруулбал, Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлтэй прокурорын баримт, хүсэлтийг харгалзан шүүх дээрх шийдвэрийг гаргасан байдаг.  Өнгөрөгч зургадугаар сарын 17-нд Н.Номтойбаярын гэм буруугийн шүүх хурал эхэлсэн ч маргааш буюу зургаадугаар сарын 26-ныг хүртэл хойшлогдсон юм. Тэрбээр УИХ-ын ээлжит сонгуулийн 29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт  бие даан нэр дэвшиж,  30 гаруй мянган хүн түүнийг дэмжихээ илэрхийлж гарын үсгээ зурж байсан ч харамсалтай нь УИХ-ын гишүүн болж чадсангүй. Хэдийгээр түүний сонгуулийн сурталчилгааны ажлыг аав Б.Нямтайшир нь хийж байсан ч ийнхүү нэр дэвшигчээс гишүүн болж хараахан чадсангүй.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=