СОНГУУЛИЙН ИРЦ УЛСЫН ХЭМЖЭЭНД 52,6 ХУВЬТАЙ БАЙНА



СЕХ-оос УИХ-ын сонгуулийн санал хураалтын ирцийг 17 цагийн байдлаар  танилцууллаа. Улсын хэмжээнд нийт 1 сая гаруй сонгогчдын 52.6хувь нь саналаа өгөөд байна. Сонгуулийн санал хураалт 22.00 цагт дуусна. Орон нутгийн хэмжээнд нийт сонгогчдын 48 хувь нь саналаа өгсөн байна. Хамгийн олон хүн саналаа өгсөн нь Сүхбаатар аймаг бол хамгийн ирц муутай байгаа нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар тойргийн ирц 39 хувь  байна.

УИХ-ын 2020 оны сонгуульд нийт 2 сая 624 хүн саналаа өгөхөөс 17.00 цагийн байдлаар 1 сая 54 мянга 138 хүн саналаа өгөөд байна. 

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.