ДЭЭД ШҮҮХ Л.НАРАНБААТАРЫГ НЭР ДЭВШИГЧЭЭР БҮРТГЭХ ШИЙДВЭР ГАРГАЛАА


“Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл, Л.Наранбаатар нарын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд  холбогдох шүүх хурал өнөөдөр Улсын дээд шүүхэд боллоо. Улсын дээд шүүх Л.Наранбаатарт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцээд түүнийг УИХ-ын 22-р тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгажээ.

Түүний өмгөөлөгчийн хэлснээр “Бид Улсын дээд  шүүхэд  Л.Наранбаатарыг нэр дэвшигчээр бүртгэж өгөхийг даалгах нэхэмжлэлийг  гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг даалгаж шийдвэрлэлээ. Ингэснээр албан ёсны шүүхийн шийдвэрээр Л.Наранбаатар нь  нэр дэвших эрхтэй гэсэн үг. Дээд шүүх эцсийн шатны шийдвэрийг гаргадаг учраас бүх шатны байгууллагууд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Тиймээс СЕХ нь шүүхийн шийдвэрийг биелүүлж Л.Наранбаатарыг УИХ-ын  22 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэж, саналын хуудаст нэрийг нь бичиж сонгогдох эрхийг нь хангах үүрэгтэй” гэлээ.

Л.Наранбаатарын хувьд Сонгуулийн ерөнхий хороонд хандаж, сонгогчийн саналын хуудсанд нэрээ оруулах хүсэлтийг албан ёсоор гаргаж байгаа юм байна. Харин Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, түүнийг сонгогчийн саналын хуудсанд оруулах эсэх, оруулсан тохиолдолд саналын хуудсыг дахин хэвлэх эсэх асуудлыг эцэслэх юм.

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.