Х.БАТ-ЯЛАЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ


“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох шүүх хурал өнөөдөр боллоо.  Шүүхээс  түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэр  гаргаж, дараагийн  шүүх хуралдааныг долдугаар сарын 3-ны өдөр товлолоо. Х.Бат-Ялалтыг УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг дарамталж, 50 сая төгрөг авсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа  бөгөөд “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар татаад байгаа билээ.

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.