Ж.ЭРДЭНЭБАТЫГ ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛЛАА


 УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан, МАН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч  шүүх хурлыг ирэх долдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа.

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж буй. Ж.Эрдэнэбатыг сонгуулийн сурталчилгааны ажлаа хийж явахад нь саатуулан цагдан хорьсон билээ. Түүнийг барьцааны төлбөр болох 10 тэрбум төгрөгийг заасан хугацаанд байршуулаагүй гэдэг үндэслэлээр  энэ сарын 12-нд цагдан хорьсон юм. 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.