ААДАР БОРООНЫ УЛМААС ТӨМӨР ЗАМ ЭВДЭРЛЭЭ



Өчигдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн хурдны авто замын Улаанбаатар талаас хэд хэдэн газар замын хөвөө, шуудуу, хоолой, торон хашаа эвдэрч, Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 100-180 км-т 14 хэсэг газар үерийн ус замын хөвөөг угаасан, 132-150 дахь км-т замын зорчих хэсэг эвдэрсэн байна.


Мөн Зуунмод-Мандалговь чиглэлийн замын Бөхөгийн гүүр орчимд үерийн ус ихээр орж ирж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн төмөр замын 554-585 дахь км-т 8 хэсэг газарт нийт 2.5 км төмөр замын далан үерийн усанд сэтэрч, эвдрэлд ороод байна. Гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд Онцгой байдлын болон орон нутгийн 470 гаруй хүн ажиллаж байгаа аж.

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.