7 АЙЛЫН ХАШАА ҮЕРТ АВТЖЭЭ


Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багт өчигдөр хүчтэй аадар, мөндөр орсны улмаас 7 айлын хашаа, 2 гудамж усанд автсан, үерийн ус зайлуулах сувгийн шороон далан сэтэрсэн тухай дуудлагыг хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөрөн сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж 5 метр урт, 1 метр өндөр шороон далан босгож, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалжээ. 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.