ЭРХ МЭДЭЛД ХҮРЭХЭЭРЭЭ ЭХНЭРЭЭ СОЛЬСОН Б.БЯМБАСАЙХАН МАРГААШ ЭХ ОРНОО СОЛИХ УУ



Дархан-Уул аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Бямбасайханыг хоёр хоногийн өмнө  цагдан хорьсон билээ. Уг асуудлаар түүний эхнэр Д.Өнөржаргал өөрийн цахим хуудсаар байр, сууриа илэрхийлжээ. Тэрбээр нөхрийг нь баривчилж, хорьсон асуудлаар "Миний ханийг гурван өдрийн дотор хоёр тэрбум төгрөг байршуул гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Уг мөнгийг байршуулаагүйтэй холбоотойгоор өчигдөр цагдан хорьсон. Хууль бус, шударга бус шийдвэр гаргасанд маш их харамсаж байна. Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор хилээ хааж, нөхцөл байдлаа чангатгасныг та бүхэн мэдэж байгаа. Ийм нөхцөлд миний хань хаашаа ч зугатаах боломжгүй. Бид хоёрт хоёр тэрбум төгрөг байхгүй. Амьдрах гэж зүтгэж яваа залуу хүмүүст ийм хэмжээний мөнгө байх боломжгүй шүү дээ. Шүүхээс гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь байж боломгүй гэж харж байна. Хэрвээ ийм байдал үргэлжилбэл бидний хүүхдүүдийн ирээдүйд буруу жишгийг тогтоох юм байна. Үнэхээр харамсалтай байна. Би хүүхдүүдээ хараад байж байсан. Өнөөдөр нөхөртэйгээ уулзах боломжгүй байна. Жирийн иргэнд хууль хатуу үйлчилдэг аж. Та бүхэн зөвөөр ойлгоосой гэж хүсч байна. Энэ бол миний нөхрийн сонгогдох эрхийг таслан зогсоож буй үйл явдал. Төрийн төлөө           Анхны эхнэр Б.Ариунаагийн хамт                             зүтгэсэн залуусаа хорьдог энэ гажуудлыг арилгах гэж миний хань Дархан-Уул аймагт нэр дэвшсэн. Хуулиар олгогдсон эрхийг хууль бусаар зогсоож буй үйлдэлд би маш их харамсаж байна. Завхарсан, хууль үйлчилдэггүй, энгийн иргэнд халтай нийгмийг таслан зогсоохыг залуустаа уриалж байна. Би ханийхаа эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж Дархан-Уул аймагт ажиллах болно" гэж ярьсан билээ. Гэтэл Б.Бямбасайханы албан ёсны эхнэр Б.Ариунаа  үнэнийг илчилжээ. Эрх мэдэлд хүрэхээрээ эхнэрээ залуужуулж, үр хүүхдээ өнчрүүлдэг үнэнч бус хүмүүсийн замыг Б.Бямбасайхан ч бас тойролгүй дайрч гарчээ.  Зургаан хүүхдийн аав, ээж хэмээн сонгуулиараа сурталчилж явсан энэ гэр бүлийнхний талаар Б.Бямбасайханы албан ёсны анхны эхнэр Б.Ариунаа www.zuv.mn сайтад тэвчээр нь барагдаад ярилцлага өгчээ. Тэрбээр “Д.Өнөржаргал гэх эмэгтэй олон нийтийн сүлжээгээр миний гэр бүлийн нэр хүндэд удаа дараа халдсан, үр хүүхдүүдтэй минь холбоотой ташаа мэдээлэл тарааж байгаад миний хувьд эгдүүцэж, бас гайхаж байна. Тухайлбал, өчигдөр буюу 6 сарын 18-нд тэр эмэгтэй “Би зургаан хүүхэдтэй” гээд миний албан ёсны гэр бүл болж төрүүлж, өсгөсөн хүүхдүүдийг минь оруулж ичихгүй, ямар ч нүүрний хувиралгүй худлаа ярьж, нэвтрүүлэг хүртэл бэлдээд олон нийтийн сүлжээнд тавьж байна.  Энэ бол байж боломгүй асуудал” хэмээн ярьсан байна.  Эрх мэдлийн захад хүрээгүй эгэл жирийн залуу байхдаа босгосон амьдралаа эрх мэдэлд хүрмэгцээ татсан тамхины иш шигээ хөсөр хаясан энэ хүн  Монголын хамгийн том төрийн мэдлийн  компанийг удирдаж байсан. Гэвч эрх мэдэл албан тушаалаа эх орныхоо эсрэг урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт сэжигтнээр татагдан шүүхийн шийдвэрээр баривчлагдаад байгаа.


Эхнэрээс нь салгасан гэх Д.Өнөржаргал

Төрийн мэдлийн компанийг хэдхэн жил удирдахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хөсөр хаясан энэ хүн Монгол төрийн эрх барих дээд байгууллагад хэрэв сонгогдвол эх орноо ч наймаалцахгүй гэдэгт итгэх аргагүй.  Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэдэг. Харамсалтай нь биеэ зассан ч гэр бүлээ үймүүлж ханилсан ханиа голж, залуу сайхнаар сольсон энэ залуу төрд ороод Монголын ард түмэнд, сонгогчиддоо үнэнч байна гэдэгт итгэх арга алга.

 

 

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.