УИХ-ЫН 23 ДУГААР ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Д.ПҮРЭВДАВАА ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН УУ


 Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын 23 дугаар тойрогт нэр дэвшигч   Д.Пүрэвдаваагийн нэхэмжлэлтэй хариуцагчаар О.Ариунболдыг татсан шүүх хурлууд саяхан 2020.5.22-нд СБД-ийн эрүүгиин хэргийн шүүхэд мөн 2020.06.12-нд БГД-ийн иргэний хэргийн шүүхэд  тус тус боллоо. Баянзүрх дүүргийн иргэн О.Ариунболд нь Баянзүрх Дүүргийн Засаг Даргын Тамгын Газарт Д.Пүрэвдаваад 2017 оны 11 дүгээр сарын 28-нд зодуулж, гүтгүүлэн хохирч, 3 жил цагдаа шүүхийн байгууллагын хаалгыг сахин өнжиж яваа нэгэн аж. Гэтэл Д.Пүрэвдаваа иргэн О.Ариунболдыг өөрийг нь гүтгэсэн, нэр төрд нь халдсан хэргээр хуулийн байгууллагад хандаж, нэхэмжлэл гаргасан нь энэ юм. Асуудлын талаар О.Ариунболд гэдэг эмэгтэйтэй  ярилцлаа. 

 -Та эхлээд өөрийгөө танилцуулна уу, ямар асуудлаар Д.Пүрэвдаваатай ингэж шүүх цагдаадаа тулах болов оо?

- Намайг О.Ариунболд гэдэг. Эдийн засагч орчуулагч мэргэжилтэй. 15 жил Австри улсад ажиллаж амьдарсан. Тус улсад нийгэм, эдийн засгийн чиглэлээр докторантурт суралцахын зэрэгцээ Австри улсын цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад ногоон тэмдэгтэй итгэмжлэгдсэн орчуулагч хийдэг байсан. Сайхан газар сайн амьдралтай байсан ч эцэг эх, эх орондоо хайртай учраас 2016 онд Монголд ирсэн. Миний гэр бүл Монголын 3 үеийн сэхээтэн хэдэн үеээрээ улс орондоо гавьяа байгуулж явсан төр нийгмийн зүтгэлтнүүд, оюунлаг гоц авьястнууд байсан ч харамсалтай нь 3 үеэрээ хэлмэгдэж явна ! О.Ариунболд миний бие төрийн өндөр албан тушаалтан Ерөнхийлөгчийн байгаль орчин ногоон хөгжлийн орон тооны зөвлөх  2012-2017 онуудад БЗД засаг дарга асан Даваахүүгийн Пүрэвдаваад 2017.11.28-нд БЗД дээр төрийн үйлчилгээ авахаар очихдоо өндөр настай аав Д.Отгонбаярын хамт зодуулж, 2017.12.1-нд олон хэвлэл мэдээллээр аавын хамт давхар МАН-ын захиалгаар явсан хэмээн давхар гүтгүүлж доромжлуулаад, тэр ч байтугай Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2018.1.17-нд БЗД иргэдтэй уулзахад Д.Пүрэвдаваагиийн талаар гомдол гарт нь өгөхдөө Ерөнхийлөгчийн нүдэн дээр дээрэмдүүлж, улмаар тэр цагаас хойш өдийг хүртэл намайг болон миний гэр бүл эцэг эх өнчин өрөөсөн хүүхдүүдийг маань Д.Пүрэвдаваа болон түүний хамсаатнууд удаа дараа мөрдөн мөшгиж гүтгэн доромжилж бүлэглэн намайг хилс хэрэгт гүтгэж олон гэмт хэрэг үйлдлээ.

Монголын терд хамгийн боловсролгүй, хамгийн увайгүй, гэмт хэрэгтнүүд шургалаад хамгийн аюултай нь хууль хэрэгжүүлэгч нар цагдаа, прокурор, шүүгчид эдгээр нэр нөлөө бүхий гэмт хэрэгтнүүдийг хаацайлан өөгшүүлж жирийн шударга иргэдээ хүний эрхийг нь ноцтой зөрчин шийтгэн ялладагийг Д.Пүрэвдаваагийн хохирогч болсоор өөрийн биеэр мэдлээ.  Бид бүгд миний гэр бүл ч бүгд сонгосон Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн багтаа хариуцлагатай үлгэр жишээч  нэгнийг биш хулгайч, авилгач, балмад танхай, хүчирхийлэгч Даваахүүгийн Пүрэвдаваа гэгч этгээдийг Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Зөвлөхөөрөө байлгаж түүнд ажлын болон ёс зүйн хариуцлага тооцохгүй толгойг нь илэн өөгшүүлсээр өдийг хүрлээ.

Д.Пүрэвдаваа хуулийг олон удаа зөрчиж бүлэглэл үүсгэн намайг, миний гэр бүлийг хохироочоод, БЗД ажилтан байсан Эрдэнэ гэдэг эмэгтэйг жирэмсэн байхад нь зодчоод, бүх Баянзүрхийн олон иргэдийг төрийн үйлчилгээ авах эрхийг удаан хугацаанд хааж боож, шүүхийн шийдвэрийг удаа дараа бүдүүлгээр эсэргүүцчээд, хамтран ажиллагсдаа голдуу эмэгтэичүүдийг хууль бусаар халж доромжилж мөрдөн мөшгиж хохироочоод, төсвийн хулгай хийчээд, газрын наймаа луйвар хийчээд, авилгал албан тушаалын хэрэг хийчээд одоо бүүр улам даварсаар  Улсын Их Хурлын гишүүн болохоор санаархаж нэр дэвшиж явна.

-Яахаараа таныг зодчихов, та түүнтэй ёс бус харьцсан юм уу?

-Гадаадаас ирээд удаагүй байсан болохоор би Баянзүрх дүүргийг эрүүгийн гэмт хэрэгтэн бүлэглэл толгойлогч Д.Пүрэвдаваад барьцаалагдсан байсныг мэдэхгүй 2017 оны сүүлээр БЗД-ийн ээлжит хэрүүл зодоон дээр нь явж очоод дээр ээж, аавынхаа гэр бүлийнхээ газрын асуудлаар төрийн үйлчилгээ авахаар шаардсаныхаа төлөө БЗД удирдлагуудад доромжлуулаад, өөр намын явуулгаар явж байна хэмээн гүтгүүлээд, тухайн үед дүүргийн иргэдийн төлөөлөгч байсан Ерөнхийлөгчийн зөвлөх болчоод хуучин буйран дээрээ эргэлдэж явсан Д.Пүрэвдаваад зодуулсан.

Түүнээс хойш Д.Пүрэвдаваа энэ хэргээ булзааруулахын тулд намайг болон миний гэр бүлийг олон удаа гүтгэн, доромжилж, мөрдөн мөшгиж байна. Д.Пүрэвдаваагийн хамсаатнууд болох БЗД-ийн олон албан хаагчид миний болон миний гэр бүлийн бүх эрхэнд бүдүүлгээр халдаж зодож, дээрэмдэж, доромжилж, гутгэж, мөрдөж мөшгиж, сошиалаар мөрдсөн. Хохирогч болсноосоо хойш Баянзүрх дүүрэгт юу болж байгааг чих тавих болсон юм. Тэнд Хорооны Засаг дарга нар ажлын байраараа барьцаалагдан Пүрэвдаваагийн турхиралтаар олноороо үймээн самуун хийдэг. Хорооны дарга нар улс төрийн албан тушаалтан гэдгийг саяхан мэдлээ. Төрийн алба явагдахын оронд хэрүүл зодоон хийдэг байсан. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж 200-300 хүн үймээн самуун хийж байсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаа жагсаал гэгчийг хийж байсан. Нийслэлийн засаг даргын шуурхай албаныхан БЗД рүү орж чаддаггүй байсан. Бүхэл бүтэн нэг дүүргиүг гэмт хэрэгтүүд барьцаалсан байсан. Газрын гэрчилгээ гарахгүй, нас барсан хүмүүсийнхээ тодорхойлолтыг ч авч чадахгүй нөхцөл байдал Баянзүрх дүүрэгт өрнөж байсан.

-Дүүргийн засаглалын хямрал амаргүй байсныг нийтээрээ мэдэх биз. Таныг энэ талаар дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүдэд хандаж байсан гэж сонссон?

- Засаглалын хямралын асуудлаар Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын 6 гишүүнд удаа дараа хандсан. Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Ж.Батзандан гээд бүгдэд нь хандсан хэн нь ч анхаарал хандуулаагүй. Гэтэл ичихгүй Б.Саранчимэг, Ж.Батзандан нар дахин нэр дэвшиж байна. Энэ бүхэнд үнэхээр гомдолтой байна. Тэд дүүрэгт өрнөсөн хууль бус үйлдлүүдийг мэдэхгүй биш мэддэг. Тэгсэн атлаа нэг ч удаа анхаарал хандуулж, хууль бус үйлдлийн талаар ам ангайж байгаагүй. Мөн хотын даргаС.Амарсайхан ч өөрийн нь шийдвэрийг эсэргүүцэж байна хэмээн гэмт хэрэгтнүүд Д.Пүрэвадваагийн бүлэглэл удаа дараа олуулаа үймээн самуун хийгээд байхад хууль хяналтюнханд хандаагүй, Нийслэлийн Засаг Даргын Хуулийн хэлтсийнхэн ажлаа хийгээгүй. С.Амарсайхан БЗД-ийн иргэдийг бүх төрлийн төрийн үйлчилгээ авч чадахгүй байхад гаргуунд нь хаячаад өөрөө бүлэглэлд бургас тайрдгаараа дуудуулан барьцаалагдаад бидний төлөө юу ч хийгээгүй байж бас л ичихгүй УИХ-д нэр дэвшин явна.

-Таныг чимээгүй байснаа сонгуулийн үеэр гэнэт ил гарч ирсэнд олон хүн гайхаж байна. Үүнд тайлбар хийх үү?

-Би гэнэт гарч ирээгүй. Үйл явдал өнгөрсөн хугацаанд өрнөж л байсан. Өнөөдрийн шүүх хурлууд хүртэл би Д.Пүрэвдаваа болон түүний бүлэглэлд мөрдүүлж мешгүүлж байгааг баталж байна. Сүүлийн 3 жил Д.Пүрэвдаваагийн бүлэглэн үйлдсэн хэргүүдийг олон хүн илчилж хууль хяналтынхан хандсан ч дарагдаж хаагддаг. Баянзүрх дүүргийн иргэдйн төлөөлөгчид Сангийн яамны аудитын дүгнэлтийг барьж Д.Пүрэвдавааг төсвийн хөрөнгийг завшсан асуудлаар АТГ болон нийслэлийн прокурорын газарт хандаж байсан ч хаагдсан. Тэд нар хана мөргөөд өнгөрсөн. Д.Пүрэвдаваа БЗД засаг дарга байхдаа удирдлагадаа ажиллаж байсан Гэр бүл хөгжлийн төвийн ажилтан Эрдэнэ гэж эмэгтэйг жирэмсэн байхад нь зодсон хэрэг гарахад Эрдэнийг зодохыг харсан гэж гэрчилснийхээ төлөө хорооны Засаг дарга байсан Оюунтуяа гэж эмэгтэй ажлаасаа хууль бусаар халагдаж, 2-3 жил шүүхээр яваад Дээд шүүхийн шийдвэр гараад ч ажилдаа эргэн орж чадаагүй. Одоо Д.Оюунтуяа бас л олон нийтэд хандаад бүх баримтаа дэлгээд байгаа. Д.Пүрэвдаваа голдуу эмэгтэйчүүд, ажилтнуудаа хууль бусаар ажлаас нь халдаг. Мөн түүнтэй холбоотой авлига албан тушаалын хэрэг, газрын наймааны асуудал их яригддаг. АТГ-д шалгагдаж байсан ч асуудал нь тэгс гээд намждаг. БЗД АН-ын гишүүд намаа шинэчилнэ Д.Пүрэвдаваа БЗД дээр олон гэмт хэрэг хийж байна гэж илчлээд дийлээгүй.

-Таныг Д.Пүрэвдаваад зодуулсан гэх баримт байдаг уу ?

-Д.Пүрэвдаваа өөрөө шууд надад халдлага үйлдсэн нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр. Энэ явдал Баянзүрх дүүргийн Засаг даргын өрөөнд болсон. Би тухайн үед хэнд зодуулснаа мэдэхгүй БЗД-ийн цагдаад гар утасны бичлэгтэйгээ орж гомдлоо өгч Д.Пүрэвдаваад БЗД цагдаагийн 1-р хэлтэст 1706036680 тоот эрүүгийн хэрэг үүссэн. Тус хэрэгт хавсаргасан миний болон аавын гэмтлийн шүүх эмнлэгийн дүгнэлт, намайг зодож буй бичлэг шинжээчийн дүгнэлт бүгд байдаг. 2017 оны 12 дугаар сарын 01-нд буюу 3 хоногийн дараа зодсон үйлдлээ булзааруулах гэж манай аав, бид 2-ыг давхар гүтгэж МАН-ынхантай нийлж явуулга хийж өөрийнх нь нэр хүндэд халдсан мэтээр хэвлэл мэдээллээр доромжилсон. Миний бие Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүртэл удаа дараа гомдол гаргаж байсан. Д.Пүрэвадваа намайг хэвлэлээр гүтгэсэн талаар БЗД-ийн цагдаад удаа дараа гомдол өгсөн ч зодуулсан гомдлоо эхлээд шийдүүл хэмээн хааж байсан.


Д.Пүрэвдаваад үүссэн эрүүгий хэрэгт миний гар утасны бичлэгт зодуулж байгаа нь ороогүй гэх үндэслэлээр зодсон нь тогтоогдоогүй гэдэг. Тэр зодуулсан өрөөний камерийн бичлэгийг намайг хэвлэл мэдээллээр доромжлохдоо ашигласан байтал тийм илт зүйл дээр Монголын цагдаа, прокурорын байгууллага хөдөлдөггүй. Улсын Ерөнхий прокуророос 2018 оны 07.18-нд Д.Пүрэвдаваа зодсон нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хэргээр шалгаж байсныгаа зөрчлийн хэрэг болгон өөрчилсөн юм. Гэхдээ тэр хэрэг одоо ч эцэслэн шийдэгдээгүй.


2018 оны 03 дугаар  сарын 24-нд намайг Сүхбаатар дүүргийн цагдаа Н.Чимэгбал 2 сая төгрөгөөр торгосон. Үүнийг үл зөвшөөрч давж заалдаад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс хариугаа аваагүй байтал тэр үед ах маань нас барсан. Эгч, ах хоёр маань жил хүрэхгүй хугацаатай ойрхон нас барж, дээр нь миний гаргасан гомдлууд дандаа шударга бусаар сунжирч хаагдаж, их чирэгдэл болоод, мөн Баянзүрх дүүргийн бүлэглэлээс надад хуурамчаар үүсгэсэн олон хэргээс болж үнэндээ шантарсан.

 -Та Ерөнхийлөгчийн Тамгын газарт удаа дараа өргөдөл гомдол өгсөн гэсэн, хариу ирсэн үү?

-Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваад ёс зүйн арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн олон удаа хандсан ч бүхэл бүтэн Ерөнхийлөгчийн Тамгын газар атлаа ёс зүйн хороо байдаггүй. 2018 оны 1 дүгээр сард Ерөнхийлөгч БЗД-ийн иргэдтэй уулзахад нүүр тулан гомдол мэдүүлсэн ч Х.Баттулга Ерөнхийлөгч Д.Пүрэвдаваад өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар хариуцлага тооцоогүй.

-Өнөөдөр та зодуулсан биш харин түүний нэр төрд халдсан хэмээн шүүгдлээ шүү дээ?

-Зодуулсан хэрэг маань сунжирч, удаашран, улмаар замхрах шинжтэй байхаар нь олон нийтэд хандан хэвлэлийн хурал хийсэн юм. Миний хэвлэлийн хуралд харамсалтай нь сэтгүүлчид ирээгүй. Тэр хурал дээр Баянзүрх дүүргийн Тамгын газрынхан ажлын өдөр ажлын цагаараа, олноороо намайг мөрдөн мөшгин ирж, бичиг баримтыг минь дээрэмдэн бүлэглэн доромжилсон бичлэг бий. Тэр хурлын үеэр хэлсэн “Д.Пүрэвдаваа гэмт хэрэгтэн” гэсэн үг маань өнөөдөр намайг шүүхэд дуудагдахад хүргэсэн. Миний гомдлуудыг цагдаа, прокурорууд дандаа хууль бус шударга бусаар хаадаг, хэрэгсэхгүй болгодог, дардаг, хүлээж авдаггүй, шалгадаггүй. Д.Пүрэвдаваагийн бүлэглэлийн өмнө би үнэхээр хүч тэнцвэргүй ганцаардаж дээрхи бүх хууль бус үйлдлүүдээс нь цагдаа, прокурорт арай гэж өгч шалгуулсан нь 2017.11.28-нд Д.Пүрэвдаваа намайг зодож түүнд үүссэн эрүүгийн хэрэг байдаг. Цагдаа, прокурорууд миний өгсөн ганцхан гомдол буюу Д.Пүрэвдаваад БЗД 1-р хэлтэс үүссэн 170603668 тоот хэргийг илт шударга бусаар хааж замхруулан зөрчлийн хэрэг болгоод үүнийг ч шалгахгүй дарагдуулж хөөн хэлэцэх хугацаа дууссан гэж байгаа нь бас л хууль бус байгаа ! Цагдаа, прокурорыг Д.Пүрэвдаваа болон БЗД-ийн ЗДТГ-ынхны нөлөөнд автдаг гэж хардах үндэслэлүүд баримтууд надад олон байна ! 

Харин Д.Пүрэвдаваа ичгүүргүйгээр баримтгүйгээр намайг өөрийг нь гүтгэсэн нэр төрд нь халдсан хэмээн олон жил бараг бүх дүүргийн БЗД, СБД, БГД цагдаа, прокурор, шүүхээр тохуурхаж явна. Цагдаа, прокурорууд ч Д.Пүрэвдаваад илт давуу байдал олгон Д.Пүрэвдавааг хохирогч болгоод жинхэнэ хохирогч О.Ариунболд би хариуцагч болчихсон зөрчлийн хуулиар торгуулчихсан СБД эрүүгийн хэргийн шүүхээр шийтгүүлж, бас Д.Пүрэвдаваагийн нэхэмжлэлээр БГД иргэний хэргийн шүүхэд О.Ариунболд намайг хариуцагчаар татаад байна.

Худалдагдсан арчаагүй монголын цагдаа, прокурор, шүүгч нарын намайг буруутган шийтгэх үндэслэл нь дандаа хуулийн хариуцлагаас мултарч хууль хэрэгжүүлэгч нар давруулсан Д.Пүрэвдаваа ерөөсөө шүүхээр орж “Д.Пүрэвдаваа гэмт хэрэгтэн” хэмээн тогтоогдож байгаагүй болохоор О.Ариунболд би Д.Пүрэвдавааг гүтгэгч, нэр төрд нь халдагч гэнэ ээ !

 -Танд бас хуурамч хэргүүд үүсгэсэн гэсэн үү?

-Намайг МАН улс төрч Атармаатай хамт хаалга үүд эвдсэн, хуйвалдсан, жирэмсэн байсан Д.Пүрэвдаваагийн дүүг өшиглөсөн гэх мэтээр 5,6 хэрэг үүсгэж, жил гаруйн хугацаанд цагдаа, прокурорын байгууллагаар явуулсан. Хагас жил ажлаа хийж чадахгүй ядарч цөхөрсөн. Сүүлдээ бууж өгөөд хэлмэгдэж торгуулсан 2 сая төгрөгийг төлөөд өнгөрөх нь дээр юм гэж хүртэл бодогдож байсан шүү. Гэтэл саяхнаас иргэний хэргийн шүүх дээр Д.Пүрэвдаваа нэр төр нэхэмжилж байна гээд гомдол гаргасан байсан. Тэр нь орон сууцны хаягаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр дуудагдсан. Түүнд няцаалт өгөхийн тулд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүх дээр очиж гомдлоо лавлатал процессийн алдаа гаргаж, хэргийн материалаас миний гомдлыг шүүгчийн туслах өмгөөлөгчид өгч баримт үйлдэлгүй дарагдсан байх жишээтэй. Тэр гомдлоо сэргээсэн.

Би Австри улсад сурч, ажиллаж байхдаа тус улсын цагдаа, шүүхийн байгууллагад орчуулагч хийж байсан болохоор хуулийн байгууллагын процессийг сайтар мэднэ. Монголын цагдаа прокурор завхарсан үйл ажиллагаатай, ажил үүргээ бүдүүлгээр товчилдог, хохирсон хүний эрхийг нэмж хохироодог, албаар эрх бүхий албан тушаалтны нөлөөнд ордог гэдгийг нүүр тулан мэдсэн ч цагдаа прокурорын эрүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн олон заалтыг ноцтой зөрчсөнийг шүүх үнэн зөвийг тогтоох байх гэсэн шүүх засаглалдаа итгэсэн сүүлчийн жаахан найдвар минь талаар өнгөрч СБД эрүүгийн хэргийн шүүх намайг Д.Пүрэвдавааг гүтгэсэн хэмээн шийтгэлээ.

Миний зовлон дуусаагүй байна. БГД-ийн иргэний хэргийн шүүх уг маргаан СБД-ийн эрүүгийн хэргийн шүүх дээр хэлцэгдэж байхад 65.1.8 заалтаараа Д.Пүрэвадваагийн нэхэмжлэлийг хаахгүй, О.Ариунболд намайг давхар яллахаар ихэд улайрч баяр амралтын өдөр шүүх хурлаа товлож, холбоотой байсаар байхад албадан ирүүлэх захирамж гарган нөгөө эмгэнэлт монголын хүний эрх зөрчигч цагдаа нар гэрт ирж миний өнчин өрөөсөн хүүхдүүдийг айлгаж, бичлэгт үзлэгт хийхдээ шүүхийн цэвэрлэгч нарыг гэрчээр оруулж ирэн, надад хүндэтгэлгүй хандаж зандрах зэргээр, олон удаагийн зар товлож чирэгдүүлж намайг эрүүдэн шүүж хилс хэрэг тулгаж байгаа.

 

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.