СЕКС ГАЖ ДОНТОНГ СҮҮЛЧИЙН ХОХИРОГЧИЙН ТУСЛАМЖТАЙГААР БАРЬЖЭЭ


ОХУ-ын Тюмень мужийн хууль хамгаалах байгууллагад өнгөрсөн 2015 оны 1-3 дугаар сард хоёр аллага бүхий гурван хүчирхийлэл үйлдсэн ээлжит секс манякийн хэргийн мөрдөн байцаалтыг өндөрлөж, шүүхэд шилжүүлжээ. Онцгой харгис, цуст аллагын эзэн Тюмений 32 настай оршин суугч, эл этгээдийг эрүүгийн ертөнцөд “Чоно” хэмээн нэрлэдэг Сергей Яшкин байсан гэнэ. Ийм араатныг ангуучлах нь нэн бэрх байсан агаад цуврал маняк алуурчин тохиодлоор амьд гарсан сүүлчийн хохирогчийн ачаар л түүнийг баривчилжээ.

Цасан дээрх аймшигт баримт

2014 оны нэгдүгээр сард Тюмений яг төвсөөс хотын оршин суугчдыг цочирдуулсан зүйлс олджээ. Аймшигт олдворын талаар лангууны авгай нар шивнэлдэж, тэр тухай дэлгүүр, захаар нэг шуугиж байлаа. Бараг хоёр долоо хоног үргэлжилсэн шинэ жилийн үеэр нэгэн өглөө Тюмений төвийн дүүргийн нэг оршин суугч ердийнхөөрөө немц овчарка салхилуулж явав. Салхинд гарсандаа баярласан нохой орцноос гармагц хэдэн тийш үсчсэнээ орон сууцны хашааны гол дахь модон савны араар харайгаад оржээ. Төдөлгүй нохойгоо хачин архирч, гийнаад эхэлмэгц эзэн нь нэг л таагүйг мэдэрсэн байна. Тийшээ яаран очвол нохой нь сэрвээнийхээ үсийг босгочихоод цасан дундах ямар нэг заваан зүйл рүү хуцаж боргоогоод байж гэнэ. Гудамжинд харанхуй арилаагүй болохоор нохой нь чухам юу олсныг тэр ялгаж чадсангүй. Нохойгоо холдуулахыг оролдонгоо өнөөх зүйл рүү ойртон очоод асаагуураар гэрэлтүүлж үзэв. Пөөх! Түүний өмнө хүний тасдсан толгой хэвтэх агаад орчных нь цас нил цусанд хутгалджээ. Чеченьд алба хаахдаа элдвийг үзсэн эр айхтар цочирдсонгүй, цагдаа руу утасдахад мөрдөгчид, шинжээчтэй ирэхийг дуулгасан байна. Дараа нь нохойгоо хэргийн газар харуулдахаар үлдээгээд өөрөө цагдаагийнханг тосчээ.

Мөрдөн байцаагчид цфусны мөрөөр нэг аймшигт зүйл олсон нь толгойны их бие байлаа. Мөрдөх баг цогцсны үлдэгдэл дүн шинжилгээ хийснээр уг аймшигт гэмт хэргийн хохирогч нь энэ байшингийн оршин суугч 23 настай бүсгүй болохыг тогтоов. Цогцосны хажуугаас баримт бичигтэй цүнх олдсон болохоор өөд болоочийн хэн болохыг хурдан тодорхойлсон байна. Аллагын зургийг доорх байдлаар гаргаж болно. Үл мэдэх маняк хохирогчоо үдэш орой ажлаасаа ирэхэд нь бариад авчээ. Юуны өмнө мань алуурчин түүнийг багалзуурдаж, толгой руу нь ямар нэг хүнд юмаар цохиод, хөдөлгөөнгүй цогцсыг амбаарын араар оруулангаа амыг нь таглачихаад хэрцгийгээр хүчирхийлсэн байв. Шүүхийн шинжээчдийн тогтоосноор секс маняк эмэгтэйг боож алсан бөгөөд толгойг нь аль хэдийн үхсэн биеэс урт, өргөн иртэй зүйлээр огтлон авснаас харахад аллага хүчирхийлэл үйлдэгч нь ухаан солиотой нэгэн болохыг нотлох шиг. Алуурчин үхмэл толгойг үснээс нь барьж аваад хашаанаас гарах замдаа хаясан бололтой. Цогцом болон хэргийн газар дээрээс биологийн шинж тэмдгүүд мөн 45 размерийн эрэгтэй ботинкны ул мөр илэрсэн ч мөрдлөгөд хэрэг болох гэрч ямар нэг сэжүүр ч тэр үед байсангүй.

Цусан хүсэл шунал

Ийм аймшигт хэрэг олон нийтийг айхтар цочроож Тюмений хууль сахиулах байг­уул­лагуудыг цуст манякийг олж илрүүлэхэд ихээхэн хүч гаргахыг шаардсан нь мэдээж. Эхний аллагын дараа энэ хэргийн бүртгэлд “маняк” гэсэн үг орж байсангүй. Гэтэл сарын байдал өөрөөр эргэв. Хоёрдугаар сард Тюмений захын хувийн байшингаас секс-манякийн ээлжит хохирогчийн цогцос олдох нь тэр. Цогцсыг гэмт хэрэг үйлдсэнээс хоёр хоногийн дараа олсон агаад хөршүүд нь нефтьчин нөхрөө өөд болсноос хойш ганцаар үлдсэн 35 настай эмэгтэй удтал гарч ирэхгүй байгааг анзаараад эргэхээр шийдэж дээ. Тэдний үзсэн зүйлс мэдрэл доройтон харахааргүй дүр зураг байв. Үхсэн эмэгтэйн цусанд нэвтчсэн мэт бие орон дээр гулдайн хэвтэх агаад шал, хана, бүр тааз ч нил цус нөжинд будагджээ. Тасалгаан дахь эд зүйлс эмх замбараагүй болсныг харахад энд үхэл, амьдралын ширүүн тэмцэл өрнөсөн нь илт. Хэргийн газар ирсэн мөрдөгч, шинжээчид бүх л ул мөрнөөс шинжилгээ авч судалсны эцэст зэрлэг хүчирхийлэл дагуулсан эл аллагыг сарын өмнөх мөнөөх нууцлаг маняк үйлдсэн гэдэг гарцаагүй дүгнэлтэд хүрсэн байдаг. Аль ч талаас нь үзэхэд эмэгтэй өөрийн алуурчнаа хүлээж, үүдээ тавьж өгсөн нь тодорхой. Галын өрөөнөөс хоёр хүний үдийн хоолны үлдэгдэл, задлаад орхисон архи, дарс болон хоёр хундага байсны нэгний дээрээс эрэгтэй хүний хурууны хээ, шүлсний ул мөр олджээ. Нэг болон хоёр дахь хохирогчийн биен дээр үлдээсэн шүлснүүдийн биологийн ул мөр хундаган дээрхтэй тохирч байлаа. Өөд болооч эмэгтэй тэр эртэй хурьцал үйлдэхээс татгалзаагүй ч сүүлчийн агшинд яагаад ч юм бэ болоогүй янзтай. Хохирогч, алуурчин хоёрын хооронд хурц тэмцэл өрнөсний эцэст хүчирхийлэгч хөөрхий бүсгүйг муужруулж тайчаад хүчиндсэний дараа хутгаар сийчжээ. Гэрчийн ярьснаар фото дүрс буулгасан мөрдөгчид ажлаа улам эрчимжүүлсэн байна.

Занганд орсон нь

Гуравдугаар сар гэхэд Тюмений төв дэх олон давхар нэгэн байшинд ноцтой хэрэг явдал болов. Эндхийн оршин суугч нэг эмэгтэй цусанд будагдаад чармай нүцгэн шатны тавцан дээр хаягджээ. Тэр ярьж чадахгүй, хэхэрсээр ухаан алдсан байна. Шөнө орой эхнэрүүдээсээ нуугдан цонхны тавцан дээр ганц юм ууж суусан хоёр эр түүний амь насыг аварсан бөгөөд аймшигт дүр зургийг хараад туслахаар ухасхийцгээжээ. Яг энэ агшинд мөнөөх байрны хаалганаас гартаа хутгатай хүдэр эрэгтэй үсрэн гарч ирснээ хоёрын хоёр аврагчийг хараад айсан уу, бушуу буцаж ороод хаалгыг түгжсэн аж. Есөн давхрын өрөөнд өөрийгөө занганд оруулсан эл этгээд мөнөөх секс маняк мөн байлаа. Хохирогч эмэгтэй ухаан орсны дараа тохиолдлын танил нь түүнийг хүчиндээд дараа нь алахыг завдсан гэж ярьжээ. Цагдаа болон тусгайгийн шуурхай хэсэг яаравчлан ирж түгжээтэй алуурчинтай хэлэлцээ хийх гэсэн ч мөнөх нь хохирогчийн томилолтоор явсан нөхрийн ангийн буугаар заналхийлээд бууж өгсөнгүй. Сергей Яшкин Тюмений нефть олборлох нэгэн компанид жолоочоор ажиллдаг нэгэн байжээ.

Бас нэгэн цуврал хүчиндэгч

ОХУ-ын харьяа Татарстанд цуврал хүчингийн хэрэг үйлдсэн гаж донтон орос эрийг арай гэж илрүүлэн баривчилжээ. А.Шутов гэгч тэрээр 2003 оноос эхлэн хүчингийн хэргийн “гараагаа” эхэлж голдуу урт үстэй, 15-25 насны охид бүсгүйчүүдийг байгаа болгон сонгон авдаг байжээ. Гэхдээ шууд дайрдаггүй агаад нэлээд хэдэн өдөр дагаж судалж тун хянуур ханддаг байжээ. Тийм ч учраас баригдалгүй нэлээд удсан аж. Хачирхалтай нь гаж донтон эр нь хэд хэдэн компани байгуулж бизнес нь дажгүй яваа ажил хэрэгч хүн байсан агаад баривчлагдах үедээ сэтгэл мэдрэлийн өвчтэй болж жүжиглэсэн ч зохих ял шийтгэлээ авсан билээ. 


Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.