КОРОНАВИРУСИЙН ТОХИОЛДОЛ ДЭЛХИЙД 8 САЯ ДАВЛАА


 ЭМЯ Covid-19 вирусийн цар тахлын дэгдэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.  ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн хэлснээр, Covid-19-ийн вирусийн тохиолдол өнөөдөр 8.1 саяд хүрлээ.   Хүмүүс худалдааны төв, захуудаар иргэд амны хаалт зүүхгүй байна гэсэн шүүмжлэл цөөнгүй ирсэн бөгөөд коронавирусийн халдвараас хамгаалах гол зүйл бол амны хаалт гэдгийг ДЭМБ байнга онцолж байгаа. Амны хаалт нь covid-19 вирусээс 85 хувь хамгаалах бол харин нүүрний хаалт нь 75 хувь хамгаална гэсэн судалгааны дүн гарсан байна. Коронавирусийн хоёр дахь давалгаа Хятадад дахин дэгдсэн бөгөөд Бээжингийн хүнсний захад тархсан covid-19 бол өмнө нь дэгдсэн вирусээс халдварлах чадвар нь илүү байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд мэдээлж байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 1855 иргэн байна. Гэрийн тусгаарлалтад нийслэлд 709 хүн байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр,  2020 оны зургадугаар сарын 15-ны байдлаар ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Зооноз өвчин судлалын лаборатори болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 413 хүнд Covid-19-ийн шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сургуулийн оюутан, 19 настай, 32 хоног эмчлүүлээд, дараагийн сувилалд шилжиж байна. Нийт батлагдсан тохиолдол 197 байна. Үүнээс эдгэсэн 109 тохиолдол боллоо. Эмчилгээнд 88 хүн байгаагаас 80 хөнгөн, 8 хүн хүндэвтэр байна.

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.