УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭРДЭНЭБАТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХООР БОЛЛОО


Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг дөнгөж сая гаргалаа. Ингэхдээ шүүх хуралдааныг зургадугаар сарын 22-ны 10.00 цагт хийхээр хойшлууллаа.


УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нь өмгөөлөгчөөсөө татгалзсан бөгөөд шүүх өмгөөлөгчийг хэрэгтэйгээ танилцах боломжоор хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулсан байна.  Түүнийг  Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж байгаа юм. Гэхдээ лицензийг нь буцаан төрийн мэдэлд авсан байдаг. зургадугаар сарын 12-нд шүүхээс түүнийг барьцааны төлбөр болох 10 тэрбум төгрөгийг заасан хугацаанд төлөөгүй үндэслэлээр цагдан хорьсон юм. Харин шүүхээс гаргасан эл шийдвэр нь УИХ-ын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиудыг тус бүр зөрчсөн гэж тэрээр үзэл бодлоо илэрхийлсэн билээ.  

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.