ХӨСҮТ-ӨӨС 10 ХҮН ЭДГЭРЧ ГАРЛАА


Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлээ хийлээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2061  хүн ажиглалтад байгаа аж. Баээжин хотод хүнсний захаас дэгдэлттэй коронавирусын тархалт дахин дэгдсэн учир  хүнс эрхлэгчдэд анхааруулсан зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас  худалдааны байгууллагуудад өгчээ. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүн борлуулдаг худалдааны төвүүд халдвараас сэргийлэхэд онцгой анхаарах шаардлагатай гэнэ.  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн дуулгаснаар, өнөөдөр их сайн мэдээтэй өдөр аж. Өнгөрсөн 24 цагийн дотор 258 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй байна. ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 10 хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ. Эдгэсэн хүмүүсийн найм нь оюутан, 49-65 насны хоёр хүн 17-55 өдрийн турш эмчлэгдэж, гарчээ.

 ХӨСҮТ-т эмчлэгдэж байсан элэгний хавдартай хүн коронавирусийн халдвар авсан байсан нь эмч нарын санааг зовоож байсан ч өнөөдөр эдгэрч, гарсанд их баяртай байгаагаа ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллийнхээ үеэр хэлсэн юм. Өнөөдрийн байдлаар манай улс ний коронавирусийн  197 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нас баралтгүй байгаа нь дэлхийд онцлох үзүүлэлт болж байна. Мөн эдгээр тохиолдлууд бүгд гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн халдвар юм.

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.