БЭЭЖИНД 45 ХҮН КОРОНАВИРУСЭЭР ӨВЧИЛЖ, ДАЛАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХЫГ ХААЛАА


Бээжин хотын өвчин халдварын мэдээлэх төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг хурлаар мэдээлснээр,  өнгөрсөн хоногт Бээжин хотод COVID-19  халдварын тохиолдол 4 нэмэгдсэн байна. 



Бээжин хотод сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа өвчин халдварын улмаас тус хотын "Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв" өчигдөр тусгай ажлын баг зохион байгуулж, Бээжин хотод үйл ажиллагаа явуулдаг хүнсний бөөний зах болон томоохон супермаркетуудад худалдаж байсан далайн гаралтай бүтээгдэхүүн, мах,  бусад хүнс, мөн гадаад орчноос 5424 дээж авч нуклейн хүчлээр оношлон шалгав. Үүнд Шинь Фа Ди хүнсний бөөний захын 40 обьект нуклейн хүчлийн шалгалтаар эерэг байв. Харин бусад хүнсний бөөний зах болон томоохон супермаркетуудын обьектын нуклейн хүчлийн шалгалтын дүн сөрөг гарчээ. Шинь Фа Ди хүнсний бөөний захад ажиллаж байсан 1940 хүн өөрийн сайн дураар оношлогоонд хамрагдсан юм. Мөн тус захын 517 бүтээгдэхүүнийг нуклейн хүчлийн оношлогоонд хамруулжээ. Үүний дүнд энд ажиллаж байсан 45 хүний арчдас нуклейн хүчлийн оношлогоонд эерэг гарчээ. Мөн тус хотын Хайдянь дүүргийн нэгэн хүнсний захын ажилтан нуклейн хүчлийн оношлогоогоор эерэг гарчээ. Энэ ажилтан Шинь Фа Ди хүнсний бөөний захын оношлогдсон тохиолдолтой маш ойрын хавьталтай, харилцсан түүхтэй ажээ. Одоо дээрх 46 хүн нь эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй ч тусгаарлах арга хэмжээнд хамрагдан эмнэлзүйн ажиглалт хийж байна.

Иймд өнөөдрөөс эхлэн  Шинь Фа Ди хүнсний бөөний захын үйл ажиллагааг зогсоов. Тус хүнсний захын захирлын нотолж буйгаар одоо тус захад ажилладаг 10 мянга гаруй ажилтаныг нуклейн хүчлийн шалгалтад хамруулаад байна. 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.