70 КГ ХАР ТАМХИ ТЭЭВЭРЛЭСЭН КОНСУЛ Б.БАТТҮШИГТ 11 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО


Дрезден хотын шүүх хар тамхи зөөсөн гэх Б.Баттүшиг, Э.Сосорбарам нарт тус бүр 11 жилийн хорих ял оноожээ.  Шүүх хурал энэ сарын 11-нд болсон байна.  Германы Дрезден хотын цагдаа нар 2019 оны тавдугаар сарын 3-нд Монгол Улсын консул Б.Баттүшиг болон түүний туслах Э.Сосорбарам нарын зорчиж явсан дипломат бензийг зогсоон шалгасан билээ.



Нэгжлэгийн явцад цагдаа нар машинаас тус бүрд нь 500 граммаар савласан 140 савлагаа бүхий 70 кг хар тамхи тээвэрлэж явсныг илрүүлсэн юм. Тэрээр ингэж баригдсаныхаа дараа 2019 оны арваннэгдүгээр сард мөрдөн байцаах ажиллагаа эхлэх үед Б.Баттүшиг өөрсдийгөө тагнуулын нууц ажиллагаа гүйцэтгэж байсан хэмээн давж заалдах хүсэлт гаргаж байсан. Гэвч түүний хүсэлтийн дагуу мөрдөн шалгахад Монгол Улсын Засгийн газар ч, Германы Гадаад хэргийн яам ч нууц ажиллагаа явуулж байсан гэх нотолгоо олоогүй байна. 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.