КОРОНАВИРУСИЙН ГУРВАН ТОХИОЛДОЛ ШИНЭЭР НЭМЭГДЭЖ, ЗУРГААН ӨВЧТӨН ЭДГЭРЧЭЭ



ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийллээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн хэлснээр, Нурсултан-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 184 ирснээс онгоцонд байсан гурван хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн, ХӨСҮТ-д шууд тусгаарласан байна. Тэрхүү гурван хүнээс коронавирус илрээгүй. Ингээд үлдсэн 181 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнд нь коронавирус илэрчээ.  Ийнхүү манай улсад нийт батлагдсан тохиолдол 197 боллоо. Эдгээр тохиолдлууд бүгд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн юм.

Мөн өнөөдөр ОХУ-аас ирсэн зургаан оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалт руу шилжлээ. Тэдний дөрөв нь батлан хамгаалахын сургуулийн оюутан. Эдгэрсэн зургаан оюутны хоёр нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй байна. Эдгээр оюутнууд 27-29 хоног эмчлэгдээд гарч байна. Тавдугаар сарын 13-нд Монгол Улсад орж ирсэн оюутнууд аж.

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.