ЭНЭТХЭГ РҮҮ ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦ ХӨӨРЛӨӨ


 Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсад шавилж буй ламхай нарыг татан авахаар тусгай үүргийн онгоц өнөөдөр  өглөө  “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Энэ онгоцоор нийт 251 иргэн эх орондоо ирэх бөгөөд Энэтхэг улсад шавилан сууж буй 229 ламхай, 6 лам багшийн хамт ирнэ. Мөн Лаос улсаас 10 иргэн уг онгоцонд багтаж байгаа. Тусгай үүргийн онгоц өнөөдөр Энэтхэгт очоод маргааш  эх орондоо эргэн ирнэ.


Энэтхэг улс дахь Брайбүн Гоман дацанд сурч буй 10-18 насны 357 хүүхдийн хүсэлт гаргасан 219-ийг богино хугацаанд эх оронд нь авчрах тусгай үүргийн онгоцыг ийнхүү илгээлээ.   Тэдгээр хүүхдүүдийг авчрах болон ирсний дараа тусгаарлах болон нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар Засгийн газраас  шийдвэрлэсэн. Одоогоор нэг хүүхдийн 21 хоногийн тусгаарлалтын зардал 1 сая 50 мянган төгрөг хэмээн тооцоолж байна. Энэтхэгээс авчрах ламхай нарын тусгаарлалтад нийт 230 сая төгрөг зарцуулж байгаа юм.

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.