УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭРДЭНЭБАТЫГ ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭР ГАРГАЛАА



Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорих захирамжийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нь сүүлийн хоёр удаагийн шүүхэд өөрийн биеэр ирээгүй бөгөөд түүнийг энэ сарын 9-ны өдөр шүүхийн тусгай дансанд арван тэрбум төгрөгийн барьцаа байршуулахаар өмнөх шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн билээ. Гэвч тэрбээр уг мөнгийг байршуулаагүй учраас өнөөдөр болсон шүүх хурлаас түүнд авсан байсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ сарын 16-ыг хүртэл 11.00 цаг хүртэл  цагдан хорих шийдвэрийг гаргажээ.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат одоогоор Сэлэнгэ аймагт иргэд сонгогчидтойгоо уулзаж яваа.  Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан тул одоо шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх албаныхан дараагийн шатны арга хэмжээг авах аж.

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.