Н.НОМТОЙБАЯРЫГ ӨНӨӨДӨР СУЛЛАХ УУ?


Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр мөрдөн байцаагчийг дарамталсан гэх үндэслэлээр Урьдчилан хорих 461 дүгээр төвд хоригдож байгаа. Одоогоор түүний сонгуулийн сурталчилгааг Н.Номтойбаярын эцэг Б.Нямтайшир хийж, сонгогчидтой нь уулзаж яваа.


Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхны шатны шүүхэд шүүгдэгчН.Баттөгсийн  өмгөөлөгч Д.Батбаяр нь шүүх хуралдааны товыг өөрчлөх  тухай хүсэлт гаргасны дагуу  уг хүсэлтийг тус дүүргийн шүүхийн шүүгч авч хэлэлцсэн. Уг хуралдаанаар Н.Номтойбаярт нарт холбогдох  эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг өнөөдөр 14,00 цагт нээлттэй явуулахаар товлон зарласан билээ. Тэгэхээр өнөөдрийн хурлаар Н.Номтойбаяырыг суллах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.