НИДЕРЛАНДЫН ИРГЭНШИЛТЭЙ Г.АМАРТҮВШИНГ СЕХ ЯАГААД ХААЦАЙЛСААР БАЙНА ВЭ


2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй Г.Амартүвшин Нидерланд улсын иргэншилтэй эсэх олны анхаарлыг татаж буй. Тэрээр өнөөдрийг хүртэл энэ асуудлаар тодорхой няцаалт өгөөгүй байгаа. Сонгуулийн тухай хуульд зааснаар, Монгол Улсын иргэн нь давхар иргэншилтэй байхыг хориглодог бөгөөд ийм тохиолдолд нэр дэвшигчийн жагсаалтаас хасах ёстой.


 Нидерландын иргэдэд олгодог паспорт


Нэр дэвшигч Г.Амартүвшингийн паспорт

Харин энэ асуудлаар ХБНГУ дахь эх сурвалжаас манай сайт тодрууллаа. Тус улсад амьдарч буй Нидерландын иргэншилтэй иргэний хэлж байгаагаар, нэр дэвшигч Г.Амартүвшингийн паспорт нь зөвхөн Нидерландын иргэн болсон хүмүүст олгогддог паспорт аж. Харин Нидерланд оршин суух үнэмлэх нь арай өөр хэлбэртэй байдаг аж. 

        Нидерландад түр оршин суух үнэмлэх  

Иймд манай сайтаас иргэндээ олгодог паспорт болон түр оршин суух үнэмлэх хоёрыг харьцуулсан зургийг оруулж байна. Хэрвээ “шарк” Г.Амартүвшин үнэхээр Нидерланд улсын иргэншилтэй болсон бол нэр дэвших эрхээсээ татгалзах ёстой. Эдгээр баримтуудаас харахад тэрээр гадаадын иргэний харьяаллаа нуусан болох нь харагдаж байна. Түүгээр  ч барахгүй Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон хуулийг зөрчиж байгаа юм. Яагаад тэрээр Монгол Улсын харьяатаас гараагүй хэрнээ  давхар иргэншил авсан нь хачирхалтай. Харьяатын тухай хуульд зааснаар “Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллыг сэргээн тогтоолгох хүсэлтийг зөвшөөрөх тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг, татгалзах тохиолдолд захирамж гаргана” гэж заасан байдаг.  Харин Г.Амартүвшин 2009 онд Монгол Улсын харьяатаас гарах өргөдлөө өгсөн байдаг тухай “Хас” банкны захирал Ч.Ганхуяг өөрийн нүүр номоороо дамжуулан олонд илчиллээ. Мөн тэрээр Голландад байгаа эхнэр, хүүхдээ ил болго хэмээн шаарджээ.

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.