КАЗАХСТАНААС ӨНӨӨДӨР 170 ИРГЭН ИРНЭ




Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу "МИАТ" компанийн Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр орой эх орондоо бууна. Уг нислэгээр  өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн, нялх хүүхэдтэй, эдийн засгийн хүндрэлтэй 150-170 хүртэл иргэнээ татан авна. Тус нислэгт хамрагдсан иргэдийн бүртгэл энэ өдрийн 09.30 цагт эхлэх тул 09.00 цагт очсон байх бөгөөд нэг зорчигчид ногдох ачааны хэмжээ 23 кг, гар тээш  таван кг-аас хэтрэхгүй байх бөгөөд илүү тээш авах боломжгүйг Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулжээ.

Улсын онцгой комиссоос мэдээлэл хийх үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ”Бид ойрын хугацаанд БНХАУ-аас нутаг буцах хүсэлтэй 160 орчим иргэнийг татан авах ажлыг зохион байгуулна. Түүнчлэн Казахстан улс руу хөөрөх тусгай үүргийн нислэгээр 170 орчим иргэнийг татан авахдаа Киргиз, Узбекстанд гацаад буй монголчуудаа татан авчрахаар төлөвлөсөн. Анх удаа Төв Азийн орнуудаас иргэдээ татан авах юм” гэдгийг хэлж байв.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ зургадугаар сард  тусгай үүргийн нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авахаар төлөвлөн ажиллаж байна. Зургадугаар сарын 08-ны өдөр Австралиас иргэдээ авсан бол өнөөдөр ийнхүү Казахстанаас 170 иргэдээ авч байгаа юм. Харин маргааш Токиогоос , нөгөөдөр Энэхтхэгээс иргэдээ авах бол зургадугаар сарын 17, 18--нд Сөүлээс иргэдээ авах бол зургадугаар сарын 19-нд Франкфурт хот руу  нислэг үйлдэж хилийн чанадад байгаа иргэдээ эх орондоо авчирна

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.