АВСТРАЛИАС ИРСЭН ОНГОЦНООС ХОЁР ЗОРЧИГЧИЙГ ХӨСҮТ-Д ТУСГААРЛАЛАА



Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн хэлснээр, манай улстай хил залгаа Эрхүү, Тува, Буриадад өвчний тархалт буурахгүй байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн хэлснээр, коронавирус нэмж илрээгүй байна. ХӨСҮТ-өөс өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжжээ. Мөн өчигдөр Сидней Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 зорчигчоос сэжигтэй гэж үзэн, хоёр зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарласан байна.

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.