ОХУ-ААС ИРСЭН ХОЁР ОЮУТНААС ДАВТАН ШИНЖИЛГЭЭГЭЭР КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ


Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар 1280 хүн ажиглах байранд  байна.  5408 хүнд  вирусийн тандалт судалгааг хийсэн бөгөөд халдвар илрээгүй байна. Харин тавдугаар сарын 28-ны өдөр ОХУ-аас ирсэн хоёр оюутнаас давтан шинжилгээгээр коронавирус илэрч, манай улсын нийт тохиолдол 193 боллоо.  Манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн 193 тохиолдлоос 71 нь эдгэрч, ХӨСҮТ-өөс гарчээ.  Одогооор ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 108 хүн хөнгөн, 14 хүн хүндэвтэр байгаагаас нэг нь хүүхэд, жирэмсэн эмэгтэй гурав, элэгний хавдартай нэг, чихрийн шижин өвчтэй нэг хүн эмчлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар 216 улс оронд бүртгэгдэж, 6 сая гаруй хүн өвчилснөөс 3.1 сая хүн эмчлүүлж байна.  Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд энэ өвчний халдварыг 130 мянган хүн авсан нь батлагдсан байна.

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.