ДАХИН НЭГ ШИНЭ ХАЛДВАР БҮРТГЭГДЛЭЭ


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдөр шинээр нэг тохиолдол илэрсэн бол 21 хүн эдгэрч гарсан байна.  ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.6.3/ нийт 469 шинжилгээ хийснээс 468-д нь коронавирус илрээгүй. Вирус илэрсэн хүн нь тавдугаар сарын 26-нд Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн бөгөөд давтан шинжилгээгээр ийнхүү коронавирусын халдвар илэрлээ. Халдвартай хүмүүсээс 21 хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжлээ. Эдгээрийн ес нь оюутан аж. Эмчилгээний хугацааг тооцвол 21-22 хоног байна. Одоогоор ХӨСҮТ-д 157 хүн эмчлүүлж байна хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар Covid-19-ийн халдвар зөөвөрлөгдөж, лабораториор батлагдсан нийт 186 тохиолдол бүртгэгдлээ. Мөн нийт 65 хүн эдгэрч гарснаас 36 нь сувилалд, 16 нь гэрийн ажиглалтад, 13 хүн нь бүрэн эдгэрлээ.

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.