НОМЫН БАЯР МАРГААШ ЭХЭЛНЭ




Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан “Улаанбаатар-Номын баяр” анх удаа цахимаар болон уламжлалт хосолсон хэлбэрээр зохиогдох гэж байна. Уламжлалт номын баяр буюу зохиолч уншигчдын уулзан золгох, зохиол бүтээлээ сурталчлах, хямдралтай худалдан борлуулах үйл ажиллагаа маргаашнаас эхлэн гурав хоног Мишээл экспо төвд болох юм. Номын баярт баярт оролцохыг хүссэн зохиолч, уншигчид маскаа зүүж, бээлийгээ өмсөж, гараа ариутгах болон бусад эрүүл ахуйн дэглэмийг чанд сахиж оролцохыг зохион байгуулагчид уриаллаа. 

Харин гэрээсээ гарах боломжгүй, баярт оролцож амжихгүй уншигчид зохиолчтой цахимаар холбогдон Номын баяраас зохиолчийн гарын үсэгтэй, хямдралтай номыг “Монгол шуудан” компаниар шуурхай хүргүүлэн авах боломжтой ажээ. 

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.