АМЕРИКТ БОЛЖ БУЙ ҮЙМЭЭНИЙ ҮЕЭР 11 ХҮН АМИА АЛДЛАА




Африк-америк гаралтай Жорж Флойд цагдаагийн гарт амиа алдсаны улмаас АНУ-д дэгдсэн үймээн самуун долоо дахь хоногтоо  үргэлжилж,  олон мянган хүн эсэргүүцлийн жагсаалд нэгдээд байна. Харамсалтай нь нэг хүний аминий төлөө эхэлсэн энэхүү үймээн самууны үеэр 11 хүн амиа алдаад байгаа юм.   Эсэргүүцлийн  жагсаал өнөөдрийн байдлаар 60 гаруй хотуудад  өрнөж байгаа бөгөөд дахин олон хүн нэмж амь насаа алдах эрсдэл үүсээд байна. Үймээний үеэр нас барсан иргэд бүгд африк гаралтай америкчууд байгаа нь  эсэргүүцлийн жагсаал улам томрох шалтгаан болжээ. Хэрвээ энэ хэвээрээ үргэлжилбэл Америк даяар хамарсан өргөн хэмжээний жагсаал, тэр ч байтугай төрийн эргэлт ч гарч мэдэх нөхцөл үүсээд байна

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.