Д.СҮНДИЙ НЭР ДЭВШИГЧИЙН БАТЛАМЖАА АВЛАА




“Неткапитал” санхүүгийн нэгдлийг үүсгэн байгуулагч Д.Сүндий 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээр  бэлтгэлээ базааж байсан ч талаар болсон. Түүнийг эхнэрээ хүчирхийлэгч, хоёр эхнэртэйгээ хамтран амьдардаг тухай мэдээлэл гарснаар  дэвшээгүй байхдаа л ялагдал хүлээсэн. АН-аас нэр дэвшинэ хэмээн өнгөрсөн дөрвөн жилийн турш намаа тойлж, усалж байсан ч ийнхүү хүсэл нь биелээгүй. Харин тэрээр УИХ-ын гишүүн болох хүслээсээ буцсангүй.  Д.Сүндий  “Сахигтун үндсэн хуулийн 19” эвслээс Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр болж, өнөөдөр батламжаа гардан авав.

Түүний төрсөн ах Д.Алтангэрэл АН-аас Дорноговь  аймагт мөн нэр дэвшиж байгаа аж.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=