УИХ-ЫН ГИШҮҮН Д.МУРАТ БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ЛУЙВАРДАЖ, ХОХИРЛЫГ НЬ БАРАГДУУЛАХГҮЙ ГҮРИЙЖ ЯВНА


УИХ-ын гишүүн Д.Мурат хоёр жилийн өмнө нэгэн эмэгтэйд бэлэг эрхтэнээ гаргасан зураг явуулж, ёс бус авирлаж байгаа тухай хэвлэлээр мэдээлж олны доог тохуу болж байсан. Гэвч энэ хэрэгтээ тэрээр ямар ч ял шийтгэл хүлээлгүй өнгөрсөн байдаг. Гэтэл түүний хохирогч болсон хүмүүс нэгээр тогтдоггүй юм байна. Манай сонинд Д.Муратад хулхидуулсан нэгэн хохирогч хандсан бөгөөд зургаан жилийн турш хууль, хяналтын байгууллагаар явсан ч Д.Мурат нь эрх мэдэл, мөнгө төгрөгөөр аргалан өнөөдрийг хүртэл шүүхийн байгууллагаар тоглож яваа аж. Ингээд Д.Муратад хулхидуулсан хохирогч иргэн Ж.Бегжантай ярилцсанаа хүргэе.

-Та ямар асуудлаар Д.Мурат гишүүнийг шүүхэд өгөх болов оо?

-Сайн байна уу, намайг Жанибек овогтой Бегжан гэдэг. Би Баян-Өлгий аймгийн 5 дугаар багийн иргэн. Миний эзэмшил газар, байшин маань Баян-Өлгий аймгийн төвийн шүүхийн яг хажууд байсан ч нутагтаа ирэхэд Д.Мурат ах байшин руу минь шахаад барилгаа барьчихсан байлаа. Бүр байшингийн маань дээгүүр давуулаад балконоо барьчихсан байсан. Тэгээд өөртэй нь уулзахад “За бие биеэ таньж мэдэх хүмүүс болох байлгүй дээ, урьд өмнө харилцаатай хүмүүс ах нь худалдаад авъя, чамайг гомдоохгүй үнээр авна аа”  гэж хэлсэн. Миний газар Өлгий хотын төв хэсэгт байрладаг  үйлчилгээний барилга байсан болохоор би нэг жилдээ нааштай хариу өгөөгүй. Ингээд нэг жил бодсоны эцэст гуйгаад байхаар нь 135 м,кв үл хөдлөх хөрөнгөө газрын хамт Д.Муратад зарахаар болсон.  135 м.кв байраа тэр хэмжээгээр нь шинэ баригдаж буй барилгаас нь үйлчилгээний талбай авахаар тохирсон. Мөн миний эзэмшлийн 135 м,кв үйлчилгээний талбай бүхий барилгыг  ажилчдынхаа контор,  түр амрах өрөө болгон ашиглахаар аман хэлцэл хийсэн. Үүнийхээ хөлсөнд сар бүрийн 450 мянган төгрөг өгөхөөр тохирсон. Ингээд найман давхар барилга нь ч баригдаад дууслаа. Надад амлаж байсан  байраа  өөрийнхөө барьсан барилгаас бус найзынхаа барилгаас 74 м,кв байр өгсөн. Уг нь 135 м.кв-аараа тооцож өгнө гэсэн ч  74 м.кв байр өгөөд дахиж ямар нэгэн юм ярихаа больсон. Найман давхар барилгаасаа үйлчилгээний оффис өгнө гэж байсан юм. Тэгээд очоод уулзсан чинь “Одоо болно, байр өгсөн биз дээ, ямар их юм нэхдэг юм” гэсэн. Гэтэл өнөөг хүртэл газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ маань миний нэр дээр байсаар байгаа. Ингээд хэлсэн амандаа хүрээгүй учир 2014 оноос эхэлж шүүхдэлцэж эхэлсэн.

-Шүүх хурлаар ямар шийдвэр гарав?

-Өнөөдрийг хүртэл нийт 10 удаагийн шүүх хурал болсон. 2016 оны хавар аймгийнхаа хуульчдаас зөвлөгөө аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэр үед Д.Мурат ах сонгуульд нэр дэвшиж байсан. Баян-Өлгий аймгийн шүүхээс миний гомдлыг нэхэмжлэлийн шаардлага хангахгүй байна гээд буцаасан. Энэ хооронд сонгууль ч дуусч, Д.Мурат УИХ-ын гишүүн болсон. Шат, шатны шүүхэд хандахад эхлээд анхан шатны шүүхэд Д.Мурат ялсан бол давж заалдах шүүхэд манай талд гарсан. Тэрээр удаа дараа шүүхэд эрх мэдэл, мөнгө төгрөгөөр нөлөөлж, илт түүний буруу байсаар байхад ийнхүү давж заалдан намайг олон жил хохироож байгаа юм.

-Одоо та ямар хохиролтой байгаа вэ?

-Д.Мурат найман давхар барилгаа барьж дуусчихаад миний эзэмшлийн барилгыг надад хэлэлгүйгээр нураасан байсан. .Түрээсийн гэрээнд Д.Мурат “Эрчим-Баян-Өлгий” компанийхаа тамга дарж баталгаажуулсан мөртлөө түрээслэж байсан барилгыг дур мэдэн зөвшөөрөлгүй нураасан. Хамгийн анхан шат болон давах дээр Д.Муратын компанийн талд гаргасан шийдвэрийг Дэд шүүх хүчингүй болгосон   Хэрвээ энэ амласан  м.кв-ынхаа зөрүүг өгч чадахгүй бол би барилгаа буцааж авъя гэсэн боловч аль хэдийнэ миний эзэмшлийн  барилга байгууламжийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нураачихсан тул яах аргагүй энэ бол бодит хохирол.  Тухайн үедээ зах зээлийн үнээр  нэг м.кв-ыг нь 1 250,000 төгрөгөөр тооцож байсан. 

 Одоо надад 76,250,00 төгрөг  өгөөгүй байгаа.  Энэ бол надад учирсан бодит хохирол. Гэтэл энэ мөнгийг, энэ хохирлыг маань барагдуулахгүй өнөөдрийг хүртэл шүүхээс удаа дараа буцаалгаж, давж заалдаж, цаг хожиж  аргацааж байна. Ингэж бусдыг хулхидаж, хуурч байдаг хүн дахин УИХ-ын сонгуульд нутаг орноо төлөөлж өрсөлдөж байгаад харамсч байна.

-Сонгуулийн тухай хуулиар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бол нэр дэвших эрхгүй байгаа?

-Хуулиараа бол тийм. Д.Мурат нь нэр дэвших мандатаа авах үед 5.26-27 нд шүүхэд хариуцагчаар татагдсан  байсан . Гэвч Д.Мурат ямар арга заль хэрэглээд сонгуульд нэр дэвшээд яваад байгааг ойлгохгүй байна. Зургадугаар сарын 10-ны үеэр шүүхэд дахиж гомдлоо гаргана. Эсвэл би өөрийн эзэмшил барилгаа буцаан авах хүсэлтэй байгаа. Хэрвээ Д.Мурат гишүүн амласан ёсоороо миний эзэмшилд байсан 135 м.кв барилгыг м.кв-аар нь төлж, хохиролгүй болгож өгч чадахгүй бол өөрийн эзэмшлийн барилгаа сэргээн засуулж авмаар байна. Анхнаасаа  надтай миний газар болоод барилгыг авахдаа албан ёсны гэрээ хийхгүй аман гэрээ хийсэн нь эцэс сүүлдээ бусдыг ингэж хохироох гэсэн башир арга нь байсан бололтой. Ер нь Д.Муратын хохироосон хүн цөөнгүй байдаг. Эмэгтэй хүнтэй хүртэл зүй бусаар харилцдаг хүнд бусдын эд хөрөнгийг хулхидаж авах тун амархан байх. Гэхдээ би бууж өгөхгүй.  Миний эзэмшлийн газрыг надад хэлэхгүйгээр буулгачихсан атлаа ямар ч хохирол байхгүй хэмээн ярьж яваагаасаа ичих хэрэгтэй. Үнийн зөрүү болох  72 сая төгрөгөө өгч чадахгүй бол өөрийн барилгаа сэргээн засварлаж өгөх хүртэл явна. Үнэхээр шударга ёс байгаа бол хэзээ нэгэн цагт би ялах л болно.

Шүүх хуралдааны үеэр Д.Мурат нь надаас авсан м.кв-аараа дүйцүүлж, тэр хэмжээний үйлчилгээний талбай өгөх, мөн нэг м.кв-ыг 1,250,000 төгрөгөөр үнэлсэн зэрэг нь батлагддаг. Гэхдээ шүүх хурлын шийдвэр гарахаараа нэг бол Д.Муратын талд, нөгөө бол манай талд гараад сунжруулаад байгааг их гайхаж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=