Д.ҮҮРИЙНТУЯАД ЗӨВЛӨХ ХҮН ОЛДСОНГҮЙ ЮУ?



УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодрохын зэрэгцээ өдөр бүр цочирдмоор, гайхмаар дүр төрхтэй нэр дэвшигчдийг харах боллоо. Бусдаасаа илүү гарах гэсэн, сурталчилгаагаа өвөрмөц хийх гэсэн нэр дэвшигчид тунг нь хэтрүүлэх явдал цөөнгүй гарч байна. Хэдхэн хоногийн өмнө банкир Г.Амартүвшин гэр хороолын гэмгүй нэгэн хүүхдийг сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж, хэл аманд өртсөн бол өнөөдөр Ерөнхийлөгчийн зөвлөх, Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй Д.Үүрийнтуяа бас л  болчимгүй үйлдэл хийлээ. Тэрээр өөрийнхөө эрч хүчийг товойлгох гэсэн биш  бүр хэрээс хэтрүүлж,  олимпт бэлтгэж буй тамирчин шиг л харагдлаа.  Гүйлтээр эхэлсэн сурталчилгаа нь сүүлдээ буугаар төгсч буй нь эмэгтэй хүнийхээ хувьд дэндүү хүйтэн. Хүчирхэг эмэгтэй гэдгээ харуулах гэсэн биш дайчин эмэгтэйн дүрд хувирсан тэрээр буугаар бай онож, бокс тоглон, дугуй алхаар нүдэж, хэр баргийн эрэгтэй хүнээс гарамгүй үйлдлийг хэдэн секундэн дотор багтааж орхилоо. Уг нь УИХ-ын сонгууль гэдэг хөгжлийн бодлого, үзэл бодлын уралдаан болохоос бус хүчирхэг эмэгтэй орж ирээд ширээ нүдээд, хажуудах хүнээ боксын мешок болгох талбар биш. Тэрээр УИХ-ын сонгуулийг арай спортын талбартай андуурсан юм биш байгаа. Ерөнхийлөгчийн зөвлөх хийдэг хариуцлагатай албан тушаалтан атлаа ийм болчимгүй алхам хийж байх ч гэж дээ. УИХ хууль тогтоох дээд байгууллага болохоос бус хүчээ үздэг газар биш гэдгийг зөвлөөд өгөх хүн олдоогүй л юм байх даа.  

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=