АНУ-Д КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР БУУРАХГҮЙ БАЙНА


 АНУ-д коронавируст цар тахлын улмаас нас барсан хүний тоо 100 мянга давсныг “Reuters” агентлаг мэдээллээ.   АНУ-д халдвар авсан хүний тоо 1.7 сая давсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт өмнөд нутгийн мужуудад халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгджээ. АНУ-д тавдугаар сард өдөрт дунджаар 1400 орчим хүн халдвараар нас барсан бөгөөд дөрөвдүгээр сард энэ үзүүлэлт оргил үедээ хүрч 2000-д хүрсэнтэй харьцуулахад буурсан байсан юм.


Тус улсад өнгөрсөн гурван сар орчмын хугацаанд халдварын улмаас нас барсан хүний тоо Солонгосын дайн, Вьетнамын дайн, Ирак дахь мөргөлдөөнд амь үрэгдсэн америк цэргүүдийн тоог давжээ. Мөн АНУ-д хамгийн сүүлд 1957-1958 онд томуу өвчний улмаас хамгийн олон буюу 116 мянган хүн нас барсан байна. Тус улсад халдвараар нас барсан хүний тоо буурч буйтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагааг сэргээж, хоёр сар гаруйн турш хөл хорионд байсан иргэд гадуур гарах боломжтой болоод байгаа. Дэлхий даяар өнгөрсөн оны сүүлээс хойш халдварын 5.6 сая тохиолдол бүртгэгдэж, 350 мянга гаруй хүн нас баржээ. Сүүлийн үед Өмнөд Америкт халдвар ихээхэн тархаж, Бразил халдварын тохиолдлын тоогоороо хоёрдугаарт бичигдээд байна. Халдварын улмаас нас барсан хүний тоон үзүүлэлтийг хүн амтай харьцуулан жагсаавал, АНУ наймдугаарт эрэмбэлэгдэж байгаа бол Бельги, Испани, Их Британи, Итали жагсаалтын эхэнд бичигдэж байна.  

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=