НАС БАРСАН ХҮҮХДҮҮДИЙН ХОЁР НЬ НЭГ АЙЛЫН АХ ДҮҮС БАЙЖЭЭ


Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн талд өчигдөр орой дөрвөн хүүхэд тогтоол усанд тоглож байгаад, живж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус газар нь “Ханталст” ХХК-ийн эзэмшлийн газарт цүнхээл ус тогтсон байсан бөгөөд Дэнжийн мянгаас арав гаруй хүүхдүүд тоглох гэж очоод дөрөв нь ийнхүү эндсэн билээ.   



Энэ хэргийн талаар өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өгөв. Тэрбээр “Амь насаа алдсан дөрвөн хүүхэд 11-15 насны хүүхдүүд байсан нь тогтоогдсон. Хоёр нь нэг айлын ах дүүс хүүхдүүд байсан. “Ханталст” ХХК-ийн барилгын суурийг ухсанаар тогтоол ус үүссэн тус газарт хүүхдүүд тоглож байхдаа живж амь насаа алдсан. Гурван хүүхэд ус руу орж живж эхлэх үед нь ах нь дүүгээ аврах гэж араас нь орон амь насаа алдсан байна.Энэ асуудал дээр ААН, иргэн бүр хаана хаана анхаарах хэрэгтэй. Урин дулааны цаг ирж байгаа тул хүүхдүүдээ хараа хяналтгүй гол ус руу явуулахгүй байхыг анхааруулж байна” гэв. 

Хүүхдүүд усанд живж нас барсан тухай ар гэрийнхэнд нь дуулгахад, ах дүүсийн аав нь цагдаагийн байгууллагад очих замдаа “Ядаж нэг нь байгаасай” хэмээн залбирч явсан ч  аймшигтай мэдээ дуулсан байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хэрэг бүртгэл нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.  

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=