Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэл дэлхийн 30 улс орноос 8.498 иргэнээ эх оронд нь авчраад байна.Үүнээс 3.488 иргэнийг агаарын замаар буюу 18 удаагийн тусгай үүргийн нислэгээр авчирсан бол 5.010 иргэнийг газраар авчирчээ.Тус үйл ажиллагааг зохион байгуулахад мэргэжлийн байгууллагуудын нийт 900 гаруй алба хаагч ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар гадаадаас ирсэн 1,248 иргэн тусгаарлалтад
байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн 790 нь нийслэлийн эмнэлэг, зочид буудал болон
амралтын газар, үлдсэн 485 хүн орон нутагт тусгаарлагдаж байна гэж УОК-ын
Шуурхай штабаас мэдээллээ.