УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын санаачилсан Залуучуудын хөгжилд дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжжээ. Энэ нь залууст тусгайлан зориулж гаргахаар зэхэж буй анхны хуулийн төсөл гэдгээрээ онцлог юм байна. 

" />

МАН-ын санаачилсан хуулийг Засгийн газар дэмжжээ




УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын санаачилсан Залуучуудын хөгжилд дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжжээ. Энэ нь залууст тусгайлан зориулж гаргахаар зэхэж буй анхны хуулийн төсөл гэдгээрээ онцлог юм байна. Мөн энэ хуулийн төслөөр дамжуулан тэдний нийгмийн хамгаалал, боловсрол, хөдөлмөр эрхлэлт гээд бүхий л асуудлыг цогцоор нь шийдэх зорилго агуулжээ. Уг хуулийн төсөлд "Иргэний боловсрол буюу залуучуудын хувь хүний төлөвшил", "Хөдөлмөр эрхлэлтийн бодлого", "Орон сууцны бодлого", "Соёл, соён гэгээрлийн бодлого" гэсэн дөрвөн үндсэн асуудлыг тусгасан байна.


Хуулийн төслийг боловсруулахын өмнө залуучуудын дунд судалгаа явуулж, хэрэгцээ, шаардлага, үндэслэлүүдийг гаргаж ирсэн аж. Судалгаанд оролцогчдын 45 хувь нь орон байр, 27 хувь нь хөдөлмөр эрхлэлт, 18 хувь нь боловсролыг хамгийн тулгамдсан асуудал хэмээн нэрлэжээ.

Уг хуулийн төслийг Засгийн газраас  дэмжсэн учраас төсөл санаачлагч гишүүд Залуучуудын хөгжилд дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх юм байна. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=