Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь  Амгалан дулааны цахилгаан станцтай холбоотой асуудал юм. Амгалан дулааны цахилгаан станцад 106 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн бөгөөд барилгын ажлын явц 92 хувьтай явж байгаа аж. 

" />

Амгалан дулааны цахилгаан станцад аравдугаар сард дулаанаа өгч эхэлнэ




Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь  Амгалан дулааны цахилгаан станцтай холбоотой асуудал юм. Амгалан дулааны цахилгаан станцад 106 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн бөгөөд барилгын ажлын явц 92 хувьтай явж байгаа аж. Наймдугаар сарын 15-нд барилгын ажил дуусч, турших, үйл ажиллагаанд холбох ажиллагаа эхлэх юм байна. Тус станцыг БНХАУ-ын компани байгуулсан. Гэрээнд зааснаар турших үйл ажиллагаанд холбох зардлыг Монголын тал даана гэж тусгасан байна. Тиймээс Хөгжлийн банкнаас дөрөв орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийх шийдвэр гаргажээ. Тус хөрөнгийг 2015 оны Төсвийн хуульд тодотгол оруулах замаар төлөхийг Сангийн сайдад үүрэг болгосон байна.  348 МВ-ын хүчин чадалтай тус станц ирэх аравдугаар сард дулаанаа өгч эхлэх бөгөөд Улаанбаатар хотын зүнн дөрвөн замаас зүүн тийш бүх барилга байгууламжийг дулаанаар хангах юм байна. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=