УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Дорнодын талд газрын тосны олборлолт явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” компанид оногдуулсан ихээхэн хэмжээний торгуулийн талаар хэлсэн юм. Уг компани нь Монголын газар нутагт 23 жил үйл ажиллагаагаа явуулахдаа гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй гэлээ. 

" />

О.Баасанхүү: АТГ “Петро Чайна Дачин Тамсаг”-ийг шалгах ажилд оролцохгүй байна



УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Дорнодын талд газрын тосны олборлолт явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” компанид оногдуулсан ихээхэн хэмжээний торгуулийн талаар хэлсэн юм. Уг компани нь Монголын газар нутагт 23 жил үйл ажиллагаагаа явуулахдаа гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй гэлээ. Тухайлбал, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 200 км засмал замыг Дорнод аймгийн газар нутагт тавих үүрэгтэй ч өнөөдрийг хүртэл нэг ч км зам тавиагүй аж. Мөн монгол ажилчдыг ажиллуулах ёстой ч ажиллуулдаггүй байна.


Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас тус компанид нэг тэрбум 400 сая төгрөгийн торгууль оногдуулсан гэдгийг энэ үеэр О.Баасанхүү гишүүн хэлсэн юм. Мөн тус компанитай холбоотой иргэдийн гомдол, санал Өргөдлийн байнгын хороонд ихээр ирэх болсон байна. Тиймээс тус байнгын хорооноос ажлын хэсэг гарч “Петро Чайна Дачин Тамсаг” компанийг шалгаж эхэлсэн бөгөөд ажлын хэсэг гаргаж “Петро Чайна Дачин Тамсаг” компаниас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа ажээ. Уг ажлынхаа хүрээнд ирэх пүрэв гарагт Дорнод аймагт ажиллаж газрын тосны олборлолт хийж буй газарт өөрсдийн биеэр хяналт шалгалт хийх юм байна.

 

Тус компанийг шалгах явцад нэг зүйл тод ажиглагдаж буй талаар Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мөн хэлсэн юм. Тэрбээр “Тус компанитай холбоотой мэдээллийг төрийн зарим байгууллагаас авах гэтэл өгөхгүй байна. Энэ компанитай холбоотой улс төрчдийн лобби байгаа гэж хардаж байна. Ялангуяа АТГ тус компанитай холбоотой материалыг ирүүлэхгүй хаацайлж, хамгаалж байна” гэсэн юм. Өргөдлийн байнгын хорооноос гарсан ажлын хэсэгт АТГ-аас мэргэжилтнүүд байгаа хэдий ч асуудалд ерөөсөө оролцохгүй байгаа нь ийм хардлага төрүүлж байн гэлээ.

 

“Петро Чайна Дачин Тамсаг” компанид Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас тавьсан дээрх торгуулиас гадна МХЕГ-аас мөн 560 сая төгрөгийн торгуулийг тавьжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=