Засгийн газар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувь байлгах УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өнгөрсөн баасан гарагт өргөн мэдүүлсэн билээ. 

" />

Гацууртын ордын төслийг хойшлууллаа




Засгийн газар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувь байлгах УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өнгөрсөн баасан гарагт өргөн мэдүүлсэн билээ. Үүний дагуу өнөө өглөө Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Учир нь УИХ дахь МАН-ын бүлэг уг тогтоолын төслийг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дарааллаас гаргаж, хойшлуулах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн нь олонхийн санал дэмжлэг авсан юм.


УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийж  уг тогтоолын төсөлтэй холбогдуулан салбар хариуцсан сайд Р.Жигжидийн байр суурийг сонсож, нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн үндэслэлийг тодруулах үүднээс энэ долоо хоногт хэлэлцэх асуудлаас хойшлуулах шийдэлд хүрсэн гэдгээ хэлсэн юм.


Харин УИХ дахь АН-ын бүлэг уг тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа гэдгээ өчигдөр илэрхийлсэн юм. Дашрамд дурьдахад Гацууртын ордыг ашиглах төсөл хэрэгжих хугацаанд нийт борлуулалт 1.769.2 сая ам.доллар, үүнээс авах татвар 265,6 сая ам доллар байх аж.


Үүнээс Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр өнөөдрийн үнэ цэнээр бол Засгийн газарт ногдох мөнгөн урсгал нь 159 сая ам.доллар буюу 72.2 хувийн өгөөжтэй бөгөөд хөрөнгө оруулагчдад ногдох мөнгөн урсгал нь 61.3 сая ам.доллар буюу 27.8 хувь болно гэдгийг хэлж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=