Дэлхий даяар жил бүр “Автомашингүй өдөр” тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил “Улаанбаатар–Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнтэй хамтруулан 2015 оны 6 дугаар 6-ны өдөр Чингисийн талбайд “Хүүхдийн аюулгүй байдлыг хангая” уриан дор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн замын цагдаагийн газар, МУЗН, МЗХ, НЗДТГ болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

" />

“Автомашингүй өдөр” болно


Дэлхий даяар жил бүр “Автомашингүй өдөр” тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил “Улаанбаатар–Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнтэй хамтруулан 2015 оны 6 дугаар 6-ны өдөр Чингисийн талбайд “Хүүхдийн аюулгүй байдлыг хангая” уриан дор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн замын цагдаагийн газар, МУЗН, МЗХ, НЗДТГ болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байна. ДЭМБ-ын мэдээллээр зам тээврийн ослоор жилд 186,300 хүүхэд, өдөр бүр 500 гаруй хүүхэд нас бардаг болохыг мэдээлжээ. Эрүүл мэндийн статистикаар 2013 онд Монгол улсад нийт осол гэмтлийн  29,4 хувьд нь хүүхдүүд өртсөн байна. Хүүхдийн осол гэмтлийн өвчлөл 2012 онд 10,000 хүн амд 388.3 байсан бол 2013 онд 468.4 болж өссөн байна. 


Сүүлийн 5 жилийн дунджаар хүүхдийн гэмтлийн тэргүүлэх 3 шалтгаанд уналтаас үүдэлтэй гэмтэл 43,2 хувь, зам тээврийн осол  гэмтэл 13,7 хувь, түлэгдэлт 11,8 хувийг эзэлж  байна. 2010-2014 онд зам тээврийн осолд 14,151 хүүхэд өртсөн тохиолдол ГССҮТ-д бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн 4147 тохиолдол буюу 29,3% нь 0-6 нас, 7216 тохиолдол буюу 51% нь 7-14 нас, 2788 тохиолдол буюу 19,7%  нь 15-17 насны хүүхдүүд байна. Автомашингүй өдрийн хүрээнд зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх талаар олон нийтийг мэдээллээр хангах тусгай тоноглогдсон  автобус Чингисийн талбай дээр 6 сарын 6-ны өдөр 9.00-17.00 цаг хүртэл ажиллаж иргэдэд мэдээлэл түгээнэ. Мөн анхны тусламж үзүүлэх талаар өсвөр үеийнхэнд болон иргэдэд Чингисийн талбай дээр 6 сарын 6-ны өдөр 9.00-17.00 цагийн хооронд өртөөчилсэн сургалт явуулахаас  гадна дугуйн парад, байгууллага олон нийтийн парад гээд олон арга хэмжээ зохион байгуулагдана.


Ч.Өлзий

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=