Жил бүрийн зуны эхэн сарын шинийн найман буюу Бурхан багш тойн хуврага болсон эл өдрийг “ЭЕ ЭВ”-ийн өдөр болгон тэмдэглэж заншицгаая.

" />

Монголын нийт ард түмэнд хандсан уриалга гаргалаа



Жил бүрийн зуны эхэн сарын шинийн найман буюу Бурхан багш тойн хуврага болсон эл өдрийг “ЭЕ ЭВ”-ийн өдөр болгон тэмдэглэж заншицгаая хэмээн Монгол-Балбын Найрамдлын нийгэмлэг, "Наму Будда төв" уриаллаа.

Энэ жилийн тухайд эл өдөр 5 дугаар сарын 26-ны өдөр тохиож байгаа билээ, Эрдэнэт олон хүмүүний амар амгалан эв нэгдэл, насан хутгийн төлөөнөө: 
• сүм хийдүүд “Адистэдын дээдийг хайрлагч эх” номыг, 
• ард олон найман их аюулаас гэтэлгэч дарь эхийн тарни “ Ум дари дүд дари дүрэ суухай”, цөвүүн цагаас гэтэлгэх ном” Э ма хо ум пани пани суухай” тарнийг 
орон даяар нэгэн цаг доор /11:00 цагт/ олон удаа уншихыг хүсэж байна. 
Бидний монголчууд өвөг дээдсийн өвлүүлсэн уудам цэлгэр нутагт үеийн үед нүүдэлчин соёл иргэншилт амьдралын хэв маягаар амьдарч, үнэлж баршгүй өв соёлыг бүтээж ирсэн билээ.
Эх болсон зургаан зүйл хамаг амьтныг үр хүүхэд лугаа адил тэгш сэтгэлээр асрах бурхан гэгээний энэрэл нигүүсэхүйн сургаал бидний амар амгалан, төвшин амьдралын үзэл санааны үндэс суурь болж тогтжээ. 
Өнөө цагт манай улс төдийгүй дэлхий дахинд гал, ус, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг, анагаахад бэрх өвчин ухаант хүний ёс суртахуунд эс багтах элдэв үйл өвсний түймэр мэт үүдэх боллоо. 
Эдгээр бүхэн нь хүмүүн бидний мунхаг сэтгэл, уур бухимдал, хоорондын үл итгэлцэл, эе эвийн хэврэгшилээс шалтгаалж байна. 
Талцал хуваагдал, задрал бутрал, хямралаас ангижрах гарц, шинэ үзэл санаа, хандлага ихээр шаардагдаж байна.
Даян дэлхийн энх тайвны үйлсэд хүн бүр, улс орон болгон эе эвийн хувь нэмрээ оруулах үүрэгтэй билээ.
Иймээс туурга тусгаар, эрх чөлөөт улс орныхоо үндэсний хэл бичиг, нүүдлийн соёл иргэншил, урлаг түүх, уламжлалт шашин, зан заншил, эе эвийн төлөө бие, хэл, сэтгэлээ чин үнэнчээр зориулж явахыг нийт ард олондоо уриалж байна. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=