Нийслэл хотод 05 дугаар сарын 21-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтанд 122462 хүүхэд хамрагдаад байна.

" />

Улаанбурханы дархлаажуулалт 78 хувьтай байна



Нийслэл хотод 05 дугаар сарын 21-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтанд 122462 хүүхэд хамрагдаад байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтанд хамрагдах ёстой хүүхдүүдийн 78,6 хамрагдсан гэсэн явцын мэдээ гараад байна. Дархлаажуулалтын 10 хоногийн хугацаа 05 сарын 25-ны өдөр дуусна.

 

Амьсгалын замаар эрчимтэй тархдаг, халдварлалт өндөртэй Улаанбурхан өвчний дэгдэлт ихээр гарч байгаа. Үүнтэй холбогдуулан  ЭМСЯ-ны харъяа Шуурхай удирдлагын төвөөс халдвараас сэргийлэх зорилгоор Албан байгууллага, ард иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:


1.Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах 6 дугаар сарын 1-ны өдөр хүүхдийг олноор цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх;

2. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хичээлээс гадуур олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх;

3. Хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх;

4. Хүүхдээ Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулах;

5. Оюутан, сурагчид баар цэнгээний газраар аль болох үйлчлүүлэхгүй байх.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=