Засгийн газраас долоо хоног бүрийн пүрэв гаригт зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад 

" />

“Сайдын цаг”-т С.Эрдэнэ оролцлоо


  Засгийн газраас долоо хоног бүрийн пүрэв гаригт зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад энэ удаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцлоо. Тэрээр салбартаа хийж хэрэгжүүлсэн, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулсан юм. Түүний хэлснээр хүн амын 35 хувийг эзэлдэг 960 мянга гаруй хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгоход  2014 онд 228.9 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн aжилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн үйлчлэлд нийт 579 орчим мянган иргэн хамрагдсаныг баталгаажуулсан байна. Нийт бүртгэгдсэн иргэдийн 75.3 хувь буюу 4360 мянган иргэдийн ажиллаж шимтгэл төлсөн жил 5-11 жилээр нөхөн тооцуулж нэмэгдсэн байна. Нийгмийн халамжаас тэтгэвэр авч байсан 12.7 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах боломж бүрджээ. Мөн 100 мянган орчим тэтгэвэр авагчийн тэтгэвэр тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна. Нийгмийн хамгааллын салбарт хийсэн нэг чухал ажил нь Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан  явдал гэдгийг С.Эрдэнэ сайд онцоллоо. Уг хуулийг ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх юм. Тус салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Гэр бүлийн тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэж байгаа. Мөн олон нийтийн анхаарыг татаж байгааа нэг төсөл бол Хамтын тэтгэвэрийн хуулийн төсөл юм. Уг төсөл нь УИХ-д өргөн баригдаад багагүй хугацаа өнгөрч байна.



А.Бүрэнтөгс

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.