Тавантолгойн гэрээний төслийн талаар УИХ дахь МАХН-ын гишүүд болох Д.Тэрбишдагва, Л.Цог, Ч.Улаан, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар мэдээлэл хийлээ. 

" />

МАХН Тавантолгойн гэрээг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ


Тавантолгойн гэрээний төслийн талаар УИХ дахь МАХН-ын гишүүд болох Д.Тэрбишдагва, Л.Цог, Ч.Улаан, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар мэдээлэл хийлээ. МАХН Тавантолгойн гэрээний төслийг дэмжихгүй байхаар болж мэдэгдэл гаргажээ. Тэд мэдэгдлээ уншиж танилцуулсан юм. Уг мэгдэгдэлдээ, “Шударга ёс” эвслийн бүлэг Тавантолгойн орд газрыг бүхэлд нь ард түмний мэдэлд шилжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байсан. Одоогийн яригдаж байгаа гэрээ нь Тавантолгойн орд газар хэн нь эзэн суух вэ гэдэг тэмцэл өрнөж байгаагаас биш ард түмэнд ашигтай зүйл огт алга. Ард иргэдэд илүү хүртээж, эрх мэдэлтнүүдийн оролцоог багасгах  гэсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлмэгдсэн. Хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжилсээр байна. Тавантолгойн төсөлд хөрөнгө оруулах гэрээг хэлэлцэх гэж буй энэ үед МАХН  мөрийн хөтөлбөртөө тусгасан дараах зарчмуудыг баримтлах болно.


1.    Тавантолгойн ард газар бүх ард  түмний мэдэлд байж, хувьцааг Монгол Улсын бүх иргэн эзэмших ёстой. Тиймээс төрийн мэдэлд байгаа бүх хувьцааг иргэдийн нэр дээр шилжүүлж баталгаажуулах.

2.    Тавантолгойн орд газрыг ашиглахдаа Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн харилцан ашигтай, ард түмэндээ өгөөжтэй байхыг баримтлах ёстой.


УИХ-д өргөн бариад байгаа гэрээ нь МАХН-ын зарчмын байр суурийг хангаагүй байна. Тиймээс МАХН дэмжих боломжгүй. Тавантолгойн орд газрыг ашиглах тогтоолын төслийг хууль тогтоомжид нийцүүлэн, нийтлэг эрх ашгийг хамгаалан батлахыг уриалж байна” гэжээ.

А.Бүрэнтөгс

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.