Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн захиргааны тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт  Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

" />

Хоёр хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэв


  Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн захиргааны тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт  Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.


 Шүүхийн захиргааны тухай хуульд, шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны төвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулахаар заажээ. Мөн энэ хуульд, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны төвшинг тогтоох ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргана. Дээрх үнэлгээ, дүгнэлт нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байж, тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болохоор заажээ.


  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд, шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны төвшинг гурваас таван жилд дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батална. Түүнчлэн шүүгч нь шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авна. Уг нэмэгдэл нь мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарахаар тогтоосноороо шүүгчийн хараат бус байх зарчимд халдсан, Шүүхийн ерөнхий зөвлөлд Үндсэн хуулиар олгосон үүрэгт үл хамаарах зохицуулалтыг бий болгон улмаар шүүгчийг чөлөөлөх, огцруулах тухай Үндсэн хууль зөрчсөн, шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааг үнэлэх үндсэн зорилтоос хазайсан зохицуулалт болсон байна гэж Цэц дүгнэжээ.



А.Бүрэнтөгс

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.