УИХ дахь АН-ын бүлэг Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцээд парламентаар хэлэлцүүлэхээсээ өмнө бүх нам, эвслийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзсэн юм.

" />

Л.Эрдэнэчимэг гишүүн Тавантолгойн ажлын хэсгийг ахлахаар боллоо


УИХ дахь АН-ын бүлэг Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцээд парламентаар хэлэлцүүлэхээсээ өмнө бүх нам, эвслийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзсэн юм. Үүний дагуу УИХ дарга өнөөдөр захирамж гаргаж ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ажиллах бол гишүүдээр нь А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нар ажиллахаар болжээ.


Тус ажлын хэсэг нь 14 зүйл заалт бүхий удирдамжийг барьж ажиллах бөгөөд “Гэрээ нь тухайн асуудлаар гарсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа УИХ-ын болон холбогдох Байнгын хороодын тогтоолтой нийцэж байгаа эсэх”, “Гэрээ нь Үндэсний Аюулгүй байдлын Үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Зөвлөмж болон Засгийн газрын холбогдох шийдвэр болон төрийн эрх бүхий байгууллагын бусад шийдвэртэй нийцэж байгаа эсэх”, “Гэрээ нь Монгол Улсын баримталж буй гуравдагч хөршийн бодлоготой нийцэж байгаа эсэх”, “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанид 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хангах байгаа эсэх” зэрэг 14 зүйл заалт бүхий Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах юм.



А.Бүрэнтөгс

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.