Эрүүл мэндийн сайд шинээр томилогдох бүрт улсын эмнэлгийн дарга нар солигддог гэж болно. Учир нь, тус салбарын сайд эмнэдгийн дарга нараа томилох эрхтэй байдаг.

" />

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслөө салбарын сайдад нь танилцуулав



Эрүүл мэндийн сайд шинээр томилогдох бүрт улсын эмнэлгийн дарга нар солигддог гэж болно. Учир нь, тус салбарын сайд эмнэдгийн дарга нараа томилох эрхтэй байдаг. Харин энэ Засгийн газрын үед үүнийг өөрчлөхөөр яригдаж буй. Энэ талаар Ерөнхий сайд болон салбарын сайд нь ч байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр үүнийг зохицуулах Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан гишүүд мэдээлэл хийлээ. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Батцогт, С.Одонтуяа, Г.Баярсайхан, Д.Сумъяабзар, Л.Энх-Амгалан нар санаачлан боловсруулсан байна. Тэдний төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийж төслөө Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад танилцуулан гардуулж өглөө. С.Одонтуяа гишүүн “Гишүүд санаачилсан төслөө салбарын сайд болон Засгийн газартай хамтран боловсруулдаг шинэ жишиг тогтож байна. УИХ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг шинэчлэн баталсан. Уг хууль ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Харин одоо УИХ Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг баталчих юм бол эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн гол суурь нь тавигдана” гэв.  

А.Бүрэнтөгс

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.