УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр нар мэдээлэл хийлээ. Тэд бүлгийнхээ хурлаар хэлэлцсэн асуудлаа танилцуулсан юм. 

" />

УИХ-ын дарга улстөржиж байна гэв



УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр нар мэдээлэл хийлээ. Тэд бүлгийнхээ хурлаар хэлэлцсэн асуудлаа танилцуулсан юм. Тус намын бүлэг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөөд буй хуулийн төслүүдийн талаар гишүүдийнхээ саналыг нэгтгэжээ. Ирэх баасан гаригт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг татварын хууль эрх зүйн орчны шинэчлэлийн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх юм. Энэ чиглэлээр 11 хуулийн төсөл өргөн барихаас 4-5 төсөл нь МАН-ын бүлгийн гишүүдийн санаачилсан төсөл ажээ. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлгийн гишүүд өөрсдийнхөө санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхэд ач холбогдол өгөх хэрэгтэй гэж үзжээ. “Ер нь энэ УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш МАН-ын гишүүдийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхгүй байна” гэдгийг онцолжээ. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ талаар хэлэхдээ, “УИХ-ын дарга бол чуулганы хуралдааныг удирдах үүрэгтэй. Гэтэл улстөржиж намынхаа гишүүдийн санаачилсан төслүүдийг л хэлэлцүүлж байна. Ялангуяа намын дарга болсон цагаасаа хойш илүү улстөржих боллоо” гэв.

А.Бүрэнтөгс

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.