УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ. 

" />

Н.Алтанхуяг: Ч.Сайханбилэг чадах, чадахгүйгээ эртхэн шиг хэлэх хэрэгтэй



УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ. 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар огцорч дараагийн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн ч шинээр мөрийн хөтөлбөр боловсруулаагүй юм. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэгийн Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа юм. Гэвч Байнгын хорооны хуралдааны үеэр мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт нь хангалтгүй байгааг гишүүд онцолж байлаа. Ялангуяа, өмнөх Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг гишүүн шүүмжлэлтэй хандаж байлаа. Тэрээр “Ч.Сайханбилэг өмнөх Засгийн газрын хийхээр төлөвлөж байсан ажлуудаас юуг нь хийж чадах, юуг нь хийж чадахгүйгээ эртхэн шиг хэлэх хэрэгтэй. Харин би гурван зүйлийг үргэлжлүүлээсэй гэж хүсч байна. Нэгдүгээрт, аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох, хоёрдугаарт, аймгийн төвүүдийг хот  болгох, гуравдугаарт, “Шинэ сумын төв” төслийг үргэлжлүүлэх. Энэ гурван ажлыг орхихгүй байхыг хүсч байна” гэсэн юм. Байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын төсөл батлах байсан хэдий ч УИХ-ын гишүүд энэ асуудлыг нухацтай хэлэлцэх ёстой гэж үзэн хойшлууллаа.

А.Бүрэнтөгс

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.