Хятадын нэрт зохиолч Зян Рунгийн  “Чонон сүлд” роман 2004 онд Хятад улсад хэвлэгдэн гарснаас хойш 10 гаруй жилийг ардаа үджээ. Уг зохиол хэвлэгдсэний 10 жилийн ойд зориулж

" />

“Чонон сүлд” роман Казах хэл дээр хэвлэгдэнэ


Хятадын нэрт зохиолч Зян Рунгийн  “Чонон сүлд” роман 2004 онд Хятад улсад хэвлэгдэн гарснаас хойш 10 гаруй жилийг ардаа үджээ. Уг зохиол хэвлэгдсэний 10 жилийн ойд зориулж шинэ хувилбар гаргахаар доктор, профессор Доржсүрэнгийн Болдбаатар сэтгэл шулууджээ. 





Тэрбээр уг романыг  монгол хэлнээ чадамгай орчуулсан билээ. Энэ роман монгол хэлнээ хэвлэгдсэн даруйдаа уншигчдын сонирхлыг ихэд татаж, богино хугацаанд хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлэх болсон. Номын шинэ хувилбар зөвхөн хавтас чимэг төдийгүй дотоод агуулгын хувьд ч нэлээд өөрчлөлт орсон аж. Орчуулагч залуу  УИХ-ын гишүүн А.Бакейтай өнөөдөр уулзан, "Чонон сүлд" романы шинэ хэвлэлийн хатуу хавтастай хувилбарын дээжээс бэлэглэж, казах хэл дээр хэвлүүлэх асуудлыг зөвлөлдөн ярилцжээ.





Уг романыг  түүний орчуулсан хувилбараас казах хэлнээ нэрт орчуулагч, сэтгүүлч Р.Шынай  орчуулаад дуусах шатандаа орж буй гэнэ. Өдгөө дэлхийн 40 гаруй хэл дээр орчуулагдан 111 улсад нэгэн зэрэг борлогдож буй энэ зохиол ийн  Баян-Өлгийчүүдийн хүртээл тун удахгүй болох нь ээ.

Б.Амарзаяа

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.